Followers

Powered by Blogger.

Total Pageviews

banner 195x68

Gee – Монгол рэппэр тоглолт 2010 оны 4-р сарын 9-ны өдөр UB PALACE ийн ROYAL танхимд 19 цагаас
болох гэж байна.Тоглолтонд 20 - 30 аад дуу дуулагдах ба “Монгол рэппэр” цомогт орсон бүх дуунууд мөн
“Мөнгөгүй Хүний“ цомог болон “Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл” цомогт орсон бүх хит
дуунууд дуулагдагдана гэнэ.

Тоглолтонд рэппэр Gee – тэй хамтран дуулсан хамтлаг болон рэппэрүүд оролцох бөгөөд тасалбарыг Hi-Fi
Mega Store болон Orange records–н бүх салбаруудаас, UB PALACE–ийн билетийн касс - аар худалдан
авах боломжтой. Тун удахгүй....
Тасалбарын үнэ : 5000₮


Тоглолтын бэлтгэл

Posted by END ~ Thursday, October 21, 2010 0 comments Цааш унших »


Desant Presents - Album -д орсон дуу....

Хип хоп оддын ертөнц гэхээр үнэт эдлэл,ганган машин,толгой эргэм үнэтэй орд харшууд санаанд буудаг.Өөрөөр хэлбэл авъяас, аз завшаан байвал хүсэл бүхэн биелдэг ертөнц.Тэд энэ их хөрөнгийг хаанаас олдог болон хамгийн гол нь сая сая доллараа юунд зарцуулдгийг сонирхуулах гэж байна.
Рэпперүүд хаа ч явсан гар хурууны үзүүрт зарагдах”халаасны хүн”-тэй байдаг.Жишээ нь ахлах тогооч ч юмуу.P.Daddy л гэхэд ахлах тогоочгүйгээр гэрээсээ хамраа ч цухуйлгадаггүй.Түүнчлэн түүнд зангиаг нь засах,борооноос хамгаалах шүхрийг нь барих гэх мэт өмнөөс нь бүхнийг хийдэг зарц бий. Харин Jay-z жолооч нарын бүхэл бүтэн багтай.Missy Eliot-н машины араас байнга машин угаагч нь дагаж явдаг.Эдгээрээс хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгчийн хамгаалалт 50 cent-н аюулгүй байдлын албатай харьцуулбал хүүхдийн цэцэрлэг гэсэн үг.Түүний дөрвөн бие хамгаалагч тусгайлан захиалж хийлгэсэн сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, бөмбөгний халдлагад тэсвэртэй бартаат замын тэрэг хөлөглөдөг.Тэрээр энэ үйлчилгээнд өдөрт 30 мянгыг зарцуулдаг.
Image Looks like eminem :razz:
Бие хамгаалагчдаар ч зогсохгүй, өөртэйгээ ижил царай зүстэй хүн дагуулж явдаг одод бий.Эминем хаа явсан газраа өөртэйгээ адилхан харагддаг залуу дагуулж явдаг.Тиймээс папараццынхан Эминемтэй биш хувилбартай нь нүүр тулгардаг байх нь.
Тэд жирийн хүний нэг ч хонож чадахгүй зочид буудалд хэдэн долоо хоногоор буудалладаг.Жижээ нь Лос-Анжелесийн “Beverle Hilss”зочид буудлын ерөнхийлөгчийн өрөөнд рэппир Nelly хоногийн 5000 доллараар буудаллах дуртай. Харин New York-н “Trump” зочид буудалд таныг хүсвэл ахлах тогооч унтлагын өрөөнд дуртай хоолыг хийж өгөх болно. Өрөөний үнэ хоногийн 9000 доллар бөгббд энд P.Daddy,Jay-z Missy Elliot нарын одод байнга зочилдог.Мөн тэд дэлхийн хамгийн тансаг шөнийн клубуудын байнгын үйлчлүүлэгчид бөгөөд согтууруулах ундаанд л гэхэд нэг шөнийн дотор 5-10 мянган доллар цацах нь жирийн үзэгдэл. Дашрамд дурдахад Лос-Анжелесийн “Цагаан лянхуа” шөнийн клубт рэппер Lil Kim-д зориулж тусгай хаалга гаргажээ.
Image
Тэднийг өөртөө тусгайлан хийлгэсэн ертөнцийн хаана ч байхгүй ганган автомашингүйгээр төсөөлөх аргагүй.Оргилуун дарсны хөргөгч,илэгний арьсан бүрээстэй буйдан.нимгэн дэлгэцтэй телевизорууд...гээд иймэрхүү тоноглолтой автомашин дор хаяж 350 мянган доллараас буухгүй.Рэпперүүд зүгээр л тоглоомон машин худалдаж авч байгаа юм шиг зарим хүний хувьд насан туршдаа идэх ийм их мөнгийг жишим ч үгүй цацаж орхидог.Гэхдээ нэгээр ч тогтохгүй гээд бод доо. Заримд нь бүр үнэтэй үнэтэй,чамин автомашины бүхэл бүтэн үзэсгэлэн ч гаргаж болохоор тийм олон байдаг.Жишээ нь Missy Elliot-н гражид найм,Snoop Dogg-нход 23,Baby-д 30 н автомашин бий.Түүнчлэн рэппер Wyclef Jean-ий машины цуглуулга 15 сая доллараар үнэлэгдэнэ.Тэд зүгээр ч нэг үнэтэй байшин биш харин тэнгэрт тулсан үнэтэй байшинд аж төрдөг. Цагаан боржин чулуун ханатай,шижир алтан цорготой жакузи бассейнгүй бол юу ч биш. Бассейн ч биш бүхэл бүтэн нуур шүү.Оддын амжилтанд хүрсэн нэг нууц бол авъяасаас гадна өөрийгөө маш сайн рекламдаж олны бай болох явдал байдаг.Тэдний дэлгүүр хэсэх нь нэг ёсны өөрийгөө харуулах явдал төдийгүй мөнгөтэйгөө гайхуулах арга. Ингэснээрээ өөрсдийн рейтингээ өсгөж байдаг. Нэг удаа P Daddy ‘Versace’ ийн Лондон дахь салбар дэлгүүрээр 20 минут ороод гарахдаа 50 мянган доллар үржээ6
Image
Lil Kim-н хувцасны шүүгээгээр дүүрэн ховор амьтдын үслэг шуба бий.Мэдээж нэг бүр нь л гэхэд 50 мянган доллар хүрнэ. Хип хоп оддын нэрийн хуудас болсон хүзүүний зүүлтийн талаар бүр ч ярилтгүй,хэдэн зуун карат гэнэ .
Тэгвэл тансаглах мөнгөө хаанаас олдог юм бол. Одоохон тайлбарлая.Тэд төсвийнхөө зарим хэсгийг зар сурталчилгаанд тоглох,’Reebok’’ Cocacola’ зэрэг дэлхийд танигдсан компаниудтай гэрээ хийх, далайн гаралтай бүтээгдэхүүний зоогийн газар байгуулах, хувцасны брэнд гаргах зэргээс бүрдүүлдэг.мэдээж ихэнхийг нь цомгийнхоо борлуулалтаас аолдог юм байна.

by : Shiroki

Угаасаа тэгээд  өөр блог сайтуудаас  түрүүнд нь...



Desant HeGaRr 1A - Brenda Хүүхэдтэй болсон




Gangsta Sevice - 517

2010,03,19-23 Дархан Эрдэнэт хотуудад CCB.















Video


За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр би та нарт Жий -гын 2 шинэ дуутай ирлээ. Буруугүй Буруутнуудын бараг
хамгийн түрүүнд нийтэлж байгаа байх. Бүр өөрсдийнх нь Weblog - оос түрүүнд гээд л бод хэхэ.



Lyrics
Реп1:
Эрх тэгш гэдэг байдал нь хаана байна надад хариулаач
Үнэн гэж юу байдгийг гарт минь бариулаач бас харуулаач
Өнгөрөх бидний ирээдүй золбин нэр зүүж гудамжаар
Өдөржин хэсэж өрөөлд бол тоочиглуулна гутамшигаар
Сурах эрх тэдэнд байхгүй, тоглох эрх тэдэнд байхгүй
Торомгор нүднээсээ мэлмэрэх нулимсаа унагах эрх ч байхгүй
Тэдэнд байгаа ганцхан зүйл нь, тэвчээр бас хатуужил юм
Тэнэг пизда яаж харьцана, тэр бүгдээс  тэд хатуужих юм
Алдрай бяцхан насандаа тэд ачааны хүндийг үүрч явна
Ардчилсан нийгмийн буянаа авсан, тэд нар сүйрч явна
Өхөөрдөж үнсэх өөрийн чинь үрээс тэд ялгаа нь үгүй
Өрх гэртээ нэмэр болох гэж өвөл ч зүгээр суугаа нь үгүй  
Тэд ч гэсэн хүүхэд тэдний төлөө та нар ЗА гэж хэлээч
ЗОЛБИН ЗАЙЛ гэж хөөхийн оронд  ганц удаа толгойг нь илээч
Том болоод тэд юу болох вэ, гэмт хэргийн хавтас зурагтай юу
Өөрсдийн энэ хувь заяандаа тэд өөрсдөө буруутай юу

Дахилт: 
Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхлана
Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдана
Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр
Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр
Мммм ммммм мммммм

Реп2:
Тэдэнд хүсэл бас бий, тэдэнд мөрөөдөл бий
Гэсэн ч тэдэнд чадал үгүй өөрийн хүч нь хангалт үгүй
Мэдээж, тэдний сэтгэлд хэрэгтэй бидний дэмжлэг
Өнөөдрийн өгөх зуу биш ирээдүйн тулгуур байвал зүгээр
Хэн ч гэсэн алддаг шүү дээ тэдэнд хэт их бүү хатуурхаач
Хир угаахад л арилдаг юм тэднийг бүү гадуурхаач
Өвөг дээдэс биднийг мартаагүй тул бид өдий зэрэгтэй
Тийм ч учраас ирээдүйн өмнө бид бүгдээрээ төлөх ӨРТЭЙ
Ахадсан хүнд амьдарлаасаа аз жаргалаа тэд хайж явна
Арчаагүй феодалууд тэдэнд аль муу бүхнийг зааж явна
Өшиглөж цохиж хөөлөө гээд тэд, энэ занг чинь сурах болно
Өсөж томроод өөрсдөө тэд  хонгоны чинь махыг урах болно
Монгол газар шороон дээр минь Монголын үрс ЭЗНЭЭР үлдэнэ
Энийг одоо ойлгохгүй бол удахгүй бид оройтож сүүлдэнэ
Тэдний төлөө санаа сайн тавьж ирэх цагийг олж хар
Монголын ЭЗЭД Монгол ҮРС, энэ талаар анхаар

Дахилт: 
Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхлана
Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдана
Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр
Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр
Мммм ммммм мммммм

Gee:  
Эд баялгийг цуглууллаа гээд
Авсандаа аваад орох биш
Энэ Монголд бүгдээрээ
Эрүүл орчин, эрүүл ухааныг үлдээе

Дахилт: 
Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхлана
Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдана
Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр
Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр
Мммм ммммм мммммм
МОНГОЛ УЛС МАНДТУГАЙ................ Монгол улсаа мандуулъя

G4U feat Gee-Хүссэнээрээ





Eminem & Lil Wayne The Showdown (2009)

4shared татах
Megaupload татах

http://www.postnews.mn/postadmin/modules/spaw2/uploads/images/%D0%B0%D1%81%D1%83%D1%83%D0%BB%D1%82.jpg

Бидэнтэй холбогдох, санал хүсэлт илгээх.





*


*

*
*
contact form faq verification image






Mail : Info@thehiphop.net








Posted by END ~ Tuesday, October 12, 2010 0 comments Цааш унших »



1. Байрлал  "А" - Тус байрлал сайтын бүх хуудасны толгой хэсэгт байрлах бөгөөд баннерын 
      хэмжээ 460х60 (Өргөн,өндөр)                                                            Өдөрт 5 000₮


2. Байрлал  "В" - Энэ байрлал манай Featured буюу онцлогдсон бичлэгүүдтэй цуг байрлах      
     бөгөөд  хамгийн сайн реклам болж чадах байрлал юм. Мөн тус байрлалд зар байрлуулсан тохиолдолд 1 PR  мэдээ үнэгүй.Том зурагны хэмжээ :   630х280,
 Жижиг зурагны хэмжээ     өргөн, өндөр 100х70                  Үнэ өдрийн  10 000₮







3. Манай "D" байрлалын баннер бүх хуудсанд гарах бөгөөд өргөн өндрийн
      хэмжээ нь  120х600     Үнэ : 8 000₮ 



4. H  байрлал нь бүх хуудасны  footer буюу хөлийн хэсэгт  харагдах бөгөөд үнэ өдрийн  5000₮
 хэмжээ нь 643х82


5.  Нэг удаагийн PR Мэдээ нийтлэхэд 8 000₮



Эдгээр байрлалуудад бүх төрлийн сурталчилгаагаа  та бүгд байршуулах боломжтой юм. Баннер сурталчилгаа байршуулах эрх авсан хугацаандаа хэдийд ч өөрийн баннераа өөрчилөх боломжтойгоос гадна тус байрлалд зөвхөн таны л баннер байрших болно.

*Нэг сараас дээш хугацаагаар сурталчилгаагаа байршуулан мөн  цаашид хамтран ажиллах тохиолдолд долоо хоног үнэгүй,

*Гурван сараас дээш хугацаагаар баннер байршуулвал 20% хямдрал ,

*8 сараас дээш хугацаагаар байршуулвал 50% хямдрал,

*30 - аас дээш хоног сурталчилгаагаа байршуулсан байгууллага, хамт олонд нэг удаагийн PR мэдээ үнэгүй зэрэг боломжуудтай. .

Холбоо барих :

*  info@thehiphop.net

* Yahoo : thehiphopdotnet@yahoo.com




:

Бидэнтэй холбогдох