Tupac R E S U R R E C T I O N

Рэппер DMX-ийн "The Best of DMX" хэмээх түүний дуулсан шилдэг дуунуудыг нь түүвэрлэн багтаасан 2010 оны шинэ цомгийг хүргэж байна.Энэхүү цотгийг хамтран ажилдаг Def JAm лейбелээс нь албан ёсоор гаргаж байгаа юм.

Дуунууд:
01. Where the Hood At
02. It’s All Good
03. What These b***hes Want
04. Get at Me Dog
05. Ruff Ryders’ Anthem
06. What’s My Name?
07. Party Up (Up in Here)
08. X Gon Give It to Ya
09. We Right Here
10. How’s It Goin’ Down
11. The Rain
12. One More Road to Cross
13. Slippin’
14. Get It on the Floor
15. Here We Go Again
16. Damien
17. Stop Being Greedy
18. Who We Be
19. Grand Finale
01. Where the Hood At
02. It’s All Good
03. What These b***hes Want
04. Get at Me Dog
05. Ruff Ryders’ Anthem
06. What’s My Name?
07. Party Up (Up in Here)
08. X Gon Give It to Ya
09. We Right Here
10. How’s It Goin’ Down
11. The Rain
12. One More Road to Cross
13. Slippin’
14. Get It on the Floor
15. Here We Go Again
16. Damien
17. Stop Being Greedy
18. Who We Be
19. Grand Finale
4shared
Megaupload

1. Bring Da Ruckus
2. Da Mystery Of Chessboxin'
3. Clan In Da Front
4. C.R.E.A.M.
5. Wu-Tang Clan Ain't Nuthin' Ta F' Wit
6. Shame On A Nigga
7. Ghost Deini
8. Re-United
9. For Heaven's Sake
10. Criminology
11. Incarcerated Scarfaced
12. Brooklyn Zoo
13. Bring The Pain
14. It's Yourz List
15. Liquid Swordz
16. One Blood Under W
17. Ice Cream
18. Triumph
19. Hood
20. Run - Version 1
21. Run - Version 2
22. Tearz
23. Method Man
24. Dog Shit
25. Shimmy Shimmy Ya
26. Y'all Been Warned
27. Gravel Pit

Зүүн гар талаас: Eric Bobo, B-Real, Sen Dog, DJ Muggs

Төрөлх газар: -Los Angeles, California
Улс: -Америкийн нэгдсэн улс (USA)
Цаг үе: -1986 оноос одоог хүртэл
Төрөл, урсгал: -Hip hop, Rapcore, Latin Rap, Gangsta Rap
Label(s): -Columbia Records, Ruffhouse Records, Sony Music
Гишүүд: -B-Real, Sen Dog, DJ Muggs, Eric Bobo
Уг хамтлага нь DJ Muggs (Lawrence Muggerud, DJ болон producer, 1968-1-28нд төрсөн), B-Real (Louis Freese, Rapper, 1970-6-2нд төрсөн), Sen Dog (Senen Reyes, Rapper, 1965-11-20нд төрсөн), Eric Bobo (Eric Correa, Цохилуур хөгжимчин, 1968-8-27нд төрсөн, 1994 оноос гишүүн болсон) нараас бүрддэг. Cypress Hill бол Platinum, Multi-Platinum albums-тай хамгийн анхны шилдэг Latin Rap хамтлага юм.
Хамтлагын нэрний үүсэл
Cypress Hill нэр нь уг хамтлагын хамгийн анхны гишүүн амьдарч байсан Los Angeles South Gate-ийн Cypress Avenue гэдэг газрын нэрээс үүсэлтэй гэж үздэг. Уг хамтлагыг анх “DVX” гэдэг байсан ба 1988 онд гишүүн байсан Mellow Man Ace (Ulpiona Sergio, Sen Dog-ийн дүү) хамтлагаа орхин хувийн career-аа хөөн solo дуулдаг болсноос хойш Cypress Hill хэмээн өөрчилжээ. Зарим тохиолдолд уг нэрийг Brooklyn, East New York-ийн дүүрэг Cypress Hills-с авсан гэж үздэг.
Эхэн үеийн уран бүтээл
Тэд анхныхаа album-ыг 1991 оны 11 сард гаргажээ. Гэвч эхний гаргасан single-үүд нь амжилт гаргахгүй байсан ба харин “Latin Lingo”, “Tres Equis” single-үүд багагүй амжилт олжээ. Уг album нь USA-д 2 сая хувь борлогджээ. Тэд анх 1992 онд Lollapalooza-ийн тайзан дээр анх гарч дуулж байжээ. Тэдний 2 дахь album “Black Sunday” нэртэйгээр гарчээ. Уг дебут нь Billboard-ын нэгт бичигдэж анхны 2 album-аа Billboard-ын шилдэг 10-т бичүүлсэн реп уран бүтээлчид болсон юм. Уг album нь 3,25 сая хувь борлогдож Double Platinum болжээ. 1994 онд тэд Woodstock Festival дээр өмнө нь Beastie Boys-ын цохилуур хөгжимчин байсан Eric Bobo-г шинэ хөгжимчнөө болгосныг зарлан танилцуулжээ. Rolling Stone сэтгүүлийн санал асуулгаар мөн тэд хамгийн шилдэг реп хамтлагаар тодорч байжээ. Тэдний 3 дахь album “Cypress Hill III: Temples of Boom” 1995 онд гарч 1,5 сая хувь борлогдон Billboard-д 3-т бичигджээ.
Дараагийн уран бүтээлүүд
1996 онд тэд анхныхаа “Smokin’ Grooves” хэмээх аялан тоглолтоо Ziggy Marley, The Fugees, Busta Rhymes, A Tribe Called Quest хэмээх уран бүтээлчидтэй хамтран хийжээ. Мөн өөрсдийн ховор mix-үүдээс бүрдсэн 9 track-тай “Unreleased and Revamped” EP album-аа гаргасан байна. 1998 онд тэд 4 дэх album-аа гаргасан ба энэ нь Gold album болсон юм. Мөн 1999 онд өөрсдийн Greates hits album “Los grandes éxitos en español”-аа Испанид гаргажээ. Үүний дараа 2 disk-ээс бүрдсэн “Skull&Bones” album-аа 2000 онд гаргажээ. Эхний disk“Skull” нь дандаа Rap Tracks-с бүрдсэн бол “Bone” хэмээх 2 дахь disk нь Rock өнгө аястай болсон байна. Уг album нь Billboard-ийн шилдэг 5-д бичигдсэн юм. Тэд энд орсон “Rock Superstar” дуугаа rock radio-д, “Rap Superstar” дуугаа urban radio-д зориулж хийсэн байна. Үүний дараа San Fransico-д тоглосон “Fill More” тоглолтынхоо бичлэгээр “Live at the Fillmore” album-аа гаргажээ.
Тэд үргэлжлүүлэн 2001 онд өөрсдийн “Stoned Raiders” хэмээх rock album гаргажээ. Гэвч энэ нь төдийлөн амжилтанд хүрээгүй юм (мэдээж). Харин үүний дараа тэд 2004 оны 3 сарын 23-нд “Till Death do Us Part” album-аа гаргажээ. Гэвч энэ album нь эхний 4 album-аас өөр өнгө аястай болсон учир фенүүдийнхээ урмыг жоохон хугалжээ. Уг album-аас reggae уур амьсгал үнэртэж байсан ба ялангуяа “What’s your number” single нь илтгэдэг юм. Уг album-д Damian Marley, Prodigy, Twin (Mobb Deep), The Alchemist нар хамтарч ажиллажээ. 2005 оны 12 сард тэд өмнөх album-нд орсон 9 hit дуунаас бүрдсэн мөн шинэ 2 дуу оруулсан “Greatest Hits From The Bong” album-аа гаргажээ. Тэд дараачийн album-аа 2007 оны эхээр гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Гаргасан album-ууд
Cypress Hill
• Гарсан огноо: August 19, 1991
• Chart байр: #4 Top Hip-Hop/R&B Albums, #31 The Billboard
• RIAA үнэлгээ: 2x Platinum
• Hit Singles: "The Phuncky Feel One", "How I Could Just Kill a Man", "Hand on the Pump", "Latin Lingo"
Black Sunday
• Гарсан огноо: July 20, 1993
• Chart байр: #1 Top Hip-Hop/R&B Albums, #1 The Billboard
• RIAA үнэлгээ: 2x Platinum
• Hit Singles: "Insane in the Brain", "I Ain't Goin Out Like That"
Cypress Hill III: Temples of Boom
• Гарсан огноо: October 31, 1995
• Chart байр: #3 Top Hip-Hop/R&B Albums, #3 The Billboard
• RIAA үнэлгээ: Platinum
• Hit Singles: "Throw Your Set in the Air", "Illusions", "Boom Biddy Bye Bye"
Unreleased and Revamped
• Гарсан огноо: August 13, 1996
• Chart байр: #15 Top Hip-Hop/R&B Albums, #21 The Billboard
• RIAA үнэлгээ: Gold
• Hit Singles:
IV
• Гарсан огноо: October 6, 1998
• Chart байр: #11 Top Hip-Hop/R&B Albums, #11 The Billboard
• RIAA үнэлгээ: Gold
• Hit Singles: "Tequila Sunrise", "Dr. Greenthumb"
Los grandes éxitos en español
• Гарсан огноо: October 19, 1999
• Chart байр: #6 Top Latin Albums
• RIAA үнэлгээ: Gold
• Hit Singles: No Entiendes La Onda (How I Could Just Kill a Man)
Skull & Bones
• Гарсан огноо: April 25, 2000
• Chart байр: #3 Top Hip-Hop/R&B Albums, #5 The Billboard
• RIAA үнэлгээ: 2x Platinum
• Hit Singles: "Rap Superstar", "Rock Superstar", "Can't get the best of me"
Live at the Fillmore
• Гарсан огноо: December 12, 2000
• Chart байр: #78 Top Hip-Hop/R&B Albums, #119 The Billboard
• RIAA үнэлгээ:
• Hit Singles:
Stoned Raiders
• Гарсан огноо: December 4, 2001
• Chart байр: #26 Top Hip-Hop/R&B Albums, #64 The Billboard
• RIAA үнэлгээ:
• Hit Singles: "Lowrider", "Trouble"
Till Death Do Us Part
• Гарсан огноо: March 23, 2004
• Chart байр: #23 Top Hip-Hop/R&B Albums, #21 The Billboard
• RIAA үнэлгээ:
• Hit Singles: "Whats Your Number", "Latin Thugs"
Greatest Hits From the Bong
• Гарсан огноо: December 13, 2005
• Chart байр: #14 Top Hip-Hop/R&B Albums, #30 The Billboard
• RIAA үнэлгээ:
• Hit Singles:
6 жил гаруй сураггүй байсан энэ хамтлаг дахин нийлж "Rise Up" хэмээх цомгоо гаргахаар болжээ.
New Clip 2010
Cypress Hill-It Ain't Nothin
Нэр: Eminem
Бүтэн нэр: Marshall Bruce Mathers
Төрсөн өдөр: 1972-10-17
Үндэс: Америк
Төрсөн газар: Kansas City, Missouri, USA
Өндөр: 1,70 м
Мэргэжил: Дуучин
Боловсрол: Warren -ны Lincoln дунд сургууль (1986-1989), Osbourne дунд сургууль
Аав: Marshall Mathers Jr.
Ээж: Deborah Mathers - Briggs
Охин: Haile Jade Scott (1995 оны 12 сарын 25-нд төрсөн)
Эхнэр: Kimberly Scott-той 1999 оны 6 сард гэрлэж, 2000 оны 8 сард салж, дахин 2000 оны 12 сард гэрлэж мөн 2001 оны 10 сард салж байсан хэдий ч хосууд дахиад л 2006 оны 1 сард гэрлэсэн боловч мөн л 2006 оны 12 сард салсан.
Алдарын эхлэл: The Slim Shady EP (1999)
Marshall Bruce Mathers нь 1972 оны 10 сарын 17 нд Missouri мужийн Kansas хотод төржээ. Eminem 12 настайдаа ээжтэйгээ хамт Michigan мужийн Warren хот руу нүүх хүртлээ Kansas хот болон Detroit-ийн хооронд байнга нүүдэг байжээ. Реп хөгжмийн залуу фен Eminem 14 насандаа дуулж эхэлжээ. Хэдийгээр тэр дунд сургуулиа орхин хэдэн жил хар ажил хийсэн ч, тэрээр хөгжимдөө үнэнч хэвээр үлджээ.
Анх Eminem Detroit-д duo Soul Intent гэсэн репээ бичүүлээд удалгvй анхныхаа бие даасан цомгийг гаргажээ. Үүнийхээ дараагаар тэр "The Slim Shady EP" гэдэг цомгоо гаргаснаар хип хопуудын дунд нилээд их шуугиан дэгдээж удалгүй тvvний хэт дэврүүлэн гуншсан реп стиль, илэн далангүй эсэргүүцэл маргаан бүхий үгнүүд нь түүнийг фэнүүдийнх нь шүтээн болгожээ. Үүгээр ч зогсохгүй түүний арьсны өнгө нь бусдын сонирхлыг маш их татаж тэрээр реп хөгжмийн дараагийн "great white hope" буюу цагаан арьстнуудын аугаа найдлага гэгдэх болжээ.
Los Angeles-ын радиогын чөлөөт стилийн реп тэмцээнд оролцсоноор реп ертөнцийн том төлөөлөгч нарын нэг болох Dr. Dre-ийн анхааралд өртжээ. Dr. Dre Eminem-ийн Aftermath гэсэн тодорхойлолтонд хүргэхийн тулд хамтран залуу репчний бүрэн хэмжээний "Slim Shady EP" альбомынх нь хэд хэдэн дууг агуулсан CD дээр нь ажиллаж эхэлжээ. 1999 оны 2 сарын 23-нд гаргасан дебют альбом "Slim Shady LP"-д нь маш их амжилтыг хит дуу "My Name Is" нь авчиран альбом нь Billboard-ын жагсаалтанд хэдэн долоо хоногийн туршид 2-рт жагсаж байжээ. Тэр энэ альбомоороо Шилдэг соло реп дуу ("My Name Is" , Шилдэг реп альбом гэсэн 2 шагналыг "Grammy Awards"-аас авсан байна.
Түүний 2000 онд гаргасан 2 дахь альбом "The Marshall Mathers LP" нь түүнд аугаа их амжилт болон түүнтэй дүйцэхүйц шүүмжлэл авчирчээ. Энэ альбом нь гарсан эхний долоо хоногтоо 2 сая шахам хувь зарагдсан нь бүхий л үеийн хамгийн хурдан зарагдсан альбом болжээ. Шvтэн бишрэгчид нь тэр альбомыг нь ухаалаг, егөөтэй, бухимдуу гэж бүгд л шүтэн бишэрч ялангуяа залуу репчидийн дунд маш их шуугиан тарьжээ.
Энэ шуугианы хажуугаар альбомны агуулгийг хvчирхийлэл, сексийн үг хэллэг, ижил хүйстний эсрэг утга агуулсан гэсэн эсэргүүцэл дэгджээ. GLAAD хэмээх ижил хүйстний эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нь 2000 оны 9-р сард зохиогдсон "MTV Video Music Awards"-н (Eminem дуулсан)эсрэг эсэргvvцэл зохион байгуулжээ. Eminem энэ шоун дээр "The Real Slim Shady" гэдэг дууныхаа клипээр Шилдэг эрэгтэй реп клип болон тухайн жилийн шилдэг клипний шагналыг авчээ.
Мөн тухайн жилийн хамгийн их альбом зарсан дуучин Eminem "Grammy Awards"-аас Шилдэг реп альбом ба Шилдэг реп дуучны ("The Real Slim Shady" шагналыг хүртжээ. 2002 онд Eminem интернэтээр түүний шинэ альбом "The Eminem Show"-ыг хууль бусаар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гарах өдрийг нь өөрчилжээ.
Шуугиантай репчний тогтворгүй хувийн амьдрал ба хуулийн зөрчилдөөн нь 1999 оны 7-р сараас хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр таржээ. Энэ нь "The Marshall Mathers LP" хэмээх шилдэг дебют альбом нь гарахаас долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Detroit шөнийн клубын гадаа зодоон хийснээс эхэлжээ. 2000 оны 8-р сарын сүүлээр шүүх түүнийг аюултай зэвсэгтэйгээр довтолсон мөн нууцаар зэвсэг эзэмшиж байсных нь төлөө мөрдөн байцаалтанд оруулах шийдвэр гаргажээ. 2001 оны 2-р сарын 14-нд яллагч аюултай зэвсгээр халдлага хийснийг буруутгахаа больсоны дараа Eminem нууцаар зэвсэг хадгалж байсан буруугаа хvлээжээ. Michigan-ний шүүгч тvvнд 2 шилийн тэнсэн харгалзах ял ба мансууруулах бодисны хяналтанд орохыг тушаажээ.
!!pagebreak!!
1999 оны 9-р сард Eminem-ийн ээж Debbie Mathers-Briggs өөрийн хүүгээсээ 10 сая доллар нэхэмжлэн шүүхэд өгчээ. Mathers-Briggs шүүхэд Eminem түүнийг "The Slim Shady LP"-дээ архаг хар тамхичин хэмээн гvтгэсэн гэж мэдvvлжээ. Хэдийгээр ээж нь түүнд 2 сая дээр тохироё гэж санал болгосон ч Eminem зөвшөөрөөгүй болохоор хэрэг мөрдөн байцаах шатанд шилжжээ.
Eminem нь Kim гэх мэт олон дууны эзэн эхнэртэйгээ нилээд олон жил хамт амьдарсаны эцэст 1999 онд гэрлэжээ. Kim хэмээх дуу нь хосуудын дунд ноцтой хэрүүл үүсгэн Kim-ийг амиа хорлохыг завдаж эмнэлэгт хүргэгджээ. Сарын дараа Eminem салах өргөдлөө өгөхөд Kim Mathers 1995 онд төрсөн охин Hailie Jade Scott-ийг асран халамжлах зардалд 10 сая доллар нэхэмжлэн шүүхэд ханджээ. Тэр хоёр тохиролцоонд хүрэн шүүхээс материалаа буцаан хамтын амьдралаа тухайн жилийнхээ 12-р сард эхэлсэн ч удалгүй 2001 оны 3-р сарын эхээр Kim Mathers салах өргөдлөө шүүхэд өгсөнөөр дуусгавар болгожээ.
2002 оны зуны эхэн сард тэрээр 3 дахь альбом болох "The Eminem Show" гэсэн нэртэй альбомоо хийж энэ нь маш их сенсаац дэгдээсэн байна. Тэр энэ альбомныхоо ихэнх хэсгийг өөрөө зохиосон бөгөөд түүний тасралтгүй урсгаж байгаа шүлгэн мөрүүд, үнэн бодит байдал болон хүний янз бүрийн зан араншинг ил тодоор хутга шиг хурц хэлсэн үгс, хөгжмийн маш олон талын санаа агуулсан энэхүү альбом нь 5 сарын сүүлээр албан ёсоор худалдаанд гармагцаа эхний 12 цагийн дотор 250.000 ширхэг зарагдсан бөгөөд түүнээс хойш 6 сая хувь борлогдож түүнд тоологдошгүй хөрөнгө мөнгийг авчирч өгсөн юм.
Eminem нь 2002 оны сvvлээр "8 Mile" гэдэг киноны гол дүрд тоглосон юм. Түүний энэ киноных нь дуу Америкт 1-р байр эзэлэхийн зэрэгцээ мөн тус кино нь Америкт дэлгэцнээ гармагцаа эхний долоо хоногийн сүүл гэхэд 55 сая долларын ашиг олсон нь сүүлийн 18 жилд киноны ертөнцөд олсон мөнгөний хэмжээгээрээ 2-рт жагссан байна.

The Game
Жинхэнэ нэр: -Jayceon Terell Taylor
Бусад хоч нэр: -Hurricane Game, Chuck Taylor, The Game
Төрсөн огноо: -1979 оны 11 сарын 27
Төрөлх газар: -Compton, California
Төрөл урсгал: -Rap
Мэргэжил: -Rapper
Цаг үе: -2002 оноос одоог хүртэл
Label(s): -Geffen, Black Wall Street, Interscope
The Game нэрээрээ алдаршсан Jayceon Terell Taylor California-ын Los Angeles хотод 1979 оны 11 сарын 27-нд төржээ. Тэрээр 2005 онд гаргасан өөрийн debut album “The Documentary”-ийн амжилтаар нэр алдарт гарч чадсан юм. Түүнийг мөн EastCoast-тэй өрсөлддөг WestCoast-ыг эргүүлж авчирч байгаа хэмээн үздэг.
Намтар, уран бүтээл
The Game Compton-д өсөж өндийсөн ба эхэн үеийн амьдрал нь Crip хэмээх гэмт бүлэглэлтэй нягт хамааралтай байжээ. Тэрээр нас биенд хүрэн Cedar Block Piru Bloods гэмт бүлэглэлийн гишүүн болсон байна. Түүний The Game хэмээх хочийг эмээ нь өгсөн ба хэлэхдээ тэр юуны ч төлөө тоглож чаддаг байсан гэжээ. The Game-ийн эцэг эх нь хоёулаа Crips хэмээх гэмт бүлэглэлийн гишүүд байсан юм. Түүний том эгч эцгийгээ Sex-ийн дарамт учруулдаг хэмээн буруутгаснаас хойш түүний гэр бүл хагаран салцгаасан юм. Ингээд тэрээр Los Angeles-ийн захийн дүүрэг Carson-д өргөмөл гэр бүлд 8 жил амьдарсан ба 13-тайдаа буцан ээж дээрээ очжээ.
Тэрээр багахан хугацаанд Washington-ийн их сургуульд сагсан бөмбөг тоглож тэтгэлгээр сурдаг байсан ба хар тамхины хэрэгт сэжиглэгдэн хөөгджээ. Ингээд түүний гудамжны амьдрал эхлэн хар тамхи наймаалж эхэлсэн юм. 18тайдаа өөрийн эцэг нэгт ах Cedar Block Pirus бүлэглэлийн тэргүүн байсан “Big Fase 100”-г даган гэмт ертөнцөд хөл тавив. 2001 онд хар тамхины наймаа нь бүтэлгүйтсэний дараа The Game 5 удаа буудуулж зүрх, гэдэс, мөрөндөө шархдаж байжээ. Уг дайралтаас болж The Game эмнэлэгт 3 хоног хэвтсэн ба энэ хугацаандаа реп урлагт хүчээ сорихоор шийджээ. Тэрээр бусад шилдэг album-уудаас суралцан өөрийнхөө хүчээр сайн реппер болохоор хичээн түүнд ах Big Fase нь туслан өөрсдийн The Black Wall Street Records-ийг байгуулжээ. Ингээд өөрийн анхны уран бүтээл mixtape альбом ”You Know What It is Vol.1”-ийг гаргасан ба энэ нь Dr.Dre-ийн сонирхлыг татан Aftermath Entertainment түүнтэй хамтарч ажиллахаар болсон юм. Ингээд The Game албан ёсны уран бүтээлч болсон ба 50 Cent G-Unit-тэй хамтарч ажиллахаар болж хэд хэдэн дуу хийжээ. Dr.Dre 50 Cent нар албан ёсны producer-ээр нь ажиллан The Game-ийн debut album “The Documentary”-г гаргасан ба “How We Do”, “Hate it or Love it” дуунууд нь хит болж уг альбом нь BillBoard-д нэгт бичигдэн дэлхий даяар 5 сая хувь борлогдсон юм.
2006 онд The Game Aftermath Entertainment-ийг орхиж Geffen Records-тэй гэрээ хийн G-Unit-тэй хийсэн гэрээг эцэслэжээ. Тэрээр өөрийн хоёрдахь альбом “Doctor’s Advocate” –ийнхээ ажлыг үндсэндээ эцэслэж 2006 оны 11 сарын 14-нд гаргахаар товлосон байна. Тэрээр мөн өөрийн label болох Black Wall Street Records-ийг албан ёсны болгон үүн дээр ажиллаж байгаа юм. Тэрээр анх ярилцлаган дээр “Dr.Dre миний 11 сард гарах альбом дээр ажиллах болно” гэж хэлж байсан ч түүний дараа 9 сард Power 105 хэмээх радиод ярилцлага өгөхдөө “Dr.Dre миний ганц ч дуун дээр producer хийхгүй” гэж мэдэгджээ. Удалгүй тэрээр өөрийн шинэ альбомондоо орсон “It’s Okay (One Blood)”, “Let’s Ride” синглүүдээ гаргажээ.
The Los Angeles Times сонины мэдээгээр The Game-ийг одоогоор Glendale, California-ийн байнгийн оршин суугч болсон гэж нийтэлжээ. Тэрээр жүжигчин, модель Valeisha Butterfield-ийг найз хүүхнээ хэмээн зарласан бөгөөд 2007 оны 3 сард гэрлэхээр сүй тавьсан ч энэ нь түр хойшлогдоод байгаа ажээ.

Joe Budden
Анх Joe Budden 50 Cent-тэй зөрчилдөөнтэй байсан ба нэг удаа The Game-ийн DJ Clue-т зориулж хийсэн freestyle-ийн төгсгөлийг зөвшөөрөлгүй ашигласнаас болж тэдний зөрчилдөөн эхэлжээ. The Game түүний эсрэг хэд хэдэн дуу гаргасан ба “Buddens” хэмээх дуу нь үүнийг тод илтгэдэг юм. Үүний хариуд Joe Budden түүний “Change of Heart” хэмээх болзооны show-нд орж байсныг элэглэн шоолсон байна. Гэвч үүнд The Game өөрийн дуугаараа хариу барин энэ зөрчилдөөнд үндсэндээ ялсан юм.
Yukmouth
The Game анх Yukmouth-тай club-д танилцаж байсан ба энэ үеэс Yukmouth 50 Cent, G-Unit-тэй зөрчилдөөн үүсгэж эхэлжээ. Ингээд The Game түүнд “diss” хийсэн байна. Үүний хариуд Yukmouth түүний “Change of Heart” шоунд орж байсныг нь доромжилон дуу хийсэн ба тэд энэ зөрчилдөөнөө нуух гэж хамтран “Peace” хэмээх дуу хийжээ. Гэвч тэдний “beef” үргэлжилсээр байсан ба The Game “Peace” дууныхаа аян дээр түүнийг доромжилсон дуу хийж харин үүний хариуд Yukmouth “Breathe” хэмээх сингл гаргаж үүн дээрээ түүнийг Death Row Records-ийн Suge Knight-д алгадуулсан гэжээ. Гэвч энэ зөрчилдөөн удсангүй WestCoast Peace бага хурал дээр эцэслэгдсэн байна.
Death Row
Yukmouth “Breathe” дуун дээрээ The Game-ийг Suge Knight-д алгадуулсан гэснээс болж The Game, Suge Knight хоёрын дунд зөрчилдөөн эхэлжээ. The Game өөрийн website дээрээ мэдэгдэхдээ “Хэрэв Suge Knight надад хүрсэн бол тэр амьд гарахгүй байсан” гэжээ. Мөн Death Row-ийн ажилтан түүний гинжийг хулгайлах гэж оролдсон гэжээ. 2005 MTV awards-ын үеэр Kanye West-ийн үдэшлэг дээр Suge Knight үл мэдэгдэх шалтгаанаар хүнд буудуулан шархадсан байна. Үүнд The Game ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн юм. WestCoast Peace бага хурал, хэлэлцээрээр The Game олон дайснуудтайгаа эвлэрсэн бөгөөд Suge Knight тэр 2 зөрчилдөөнөө дуусгасныг мэдэгджээ.
50 Cent ба G-Unit
The Game G-Unit-тэй маш том зөрчилдөөнтэй байсан юм. Түүний эхний альбом гарахаас өмнө 50 Cent-тэй маргаантай байсан ба “The Documentary” альбом нь гарсны дараа 50 Cent түүнийг урвагч хэмээн үзэж G-Unit дахиж хамтарч ажиллахгүй хэмээн мэдэгджээ. 50 Cent мөн түүнийг өөрийн альбомоо гаргах эрх байхгүй гэжээ. Энэ зөрчилдөөний үеэр The Game-ийн хамтран ажиллагч Hot 97 студид болсон маргааны дараа буудуулсан байна. Иймээс The Game 50 Cent нар зөвшилцөхөөр болсон ч үр дүнд хүрээгүй юм. Ингээд тэдний маргаан цааш үргэлжилж G-Unit “Бидний дэмжлэггүйгээр тэр гарч ирэхгүй байсан. Тэрэнд 2 хоёрдахь альбомноосоо хит дуу гаргах эрх, чадвар байхгүй” гэжээ. Үүнд хариу болгож The Game “G-Unot” гэсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн тэдэнд зориулж нилээд хүнд тусахаар “300 bars and Runnin’” хэмээх дууг хийжээ. Харин үүний хариуд 50 Cent түүнтэй өмнө хамтарч байсан “Piggy Bank” дуун дээр клип хийн The Game-ийг улаан лоолин толгойт болгон элэглэжээ. The Game үүнд нь бууж өгсөнгүй өөрийн “Ghost Unit” дууг хийн “Stop Snitchin’ Stop Lyin’” гэсэн нэртэй DVD-г тэдний эсрэг 2006 оны 1 сард гаргажээ.
Тэрээр үүнийг “G-Unit миний хоорондох сүүлчийн “beef” энэ гэжээ. 50 Cent үүнийг няцаан “Not Rich, Still Lyin’” дууг гаргаж мөн өшөө хэд хэдэн дууг The Game-ийн эсрэг G-Unit гаргажээ. Мөн G-Unit-ийн гишүүн Spider Loc түүнд удалгүй attack-лсан (дайран доромжилсон) дуу гаргасан бөгөөд үүний хариуд The Game “240 Bars (Spider Joke)” гэсэн нэртэй дууг хийжээ. Тэрээр өшөө хэд хэдэн ийм дуу хийсэн бөгөөд тэднийгээ Spider Loc-с гадна G-Unit-ийн гишүүн Tony Yayo мөн M.O.P. зэрэгт хаягласан байна. G-Unit The Game-ийн хооронд одоо ч иймэрхүү зөрчилдөөн байгаа бөгөөд хаана хүрч хэзээ төгсөхийг хэн ч таашгүй...
БУсад
The Game мөн домогт N.W.A.-ийн гишүүн Eazy-E-ийн хүү залуу реппер Lil Eazy-E-тэй маргаантай байсан байна. Тэд хэдий хамтарч ажиллаж байсан ч Lil Eazy-E The Game-д хэд хэдэн “diss” дуу хийсэн ба түүнийг “Миний эцгийн нэрийг буруугаар ашиглаж байна” хэмээн буруутгажээ. Үүнд The Game “Тэр өөрийнхөө амжилтын төлөө л ийм юм ярьж байна” хэмээн мэдэгдэж хариу болгон “120 Bars” хэмээх дуугаа хийж үүн дээрээ түүнийг үгээ өөрөө бичдэггүй хэмээн доромжилжээ. Хэдий ингэсэн ч тэрээр “Энэ бол зөрчилдөөн биш. Би түүнийг мөн эцгийг нь хүндэлдэг” гэжээ. Lil Eazy-E үүнд хариу болгож “They Know Me” хэмээх дууг хийжээ. 2006 оны 10 сарын 30-нд тэд “beef”-ээ зогсоосон болохыг хамтдаа мэдэгджээ.
The Game мөн Ras Kass-тай маргаан үүсгэсэн бөгөөд энэ нь Los Angeles-ийн Club Element-ийн үдэшлэг дээр болсон юм. Ras Kass The Game-ийн хүүд нь хандан чи надаас юу хүссэнээ авч болно гэсэн ч түүнд татгалзсан хариу өгсөн байна. Иймээс The Game-ийн туслахуудын хэлж байгаагаар The Game түүнийг хэд хэд цохин өшиглөсөн байна. Харин Ras Kass-ийн төлөөлөгчдийн хэлснээр бол Ras Kass-ыг гараад алхаж байхад нь The Game толгойг нь шилээр хага цохиж зодсон бөгөөд түүний crew-ийнхэн нэгдэж Ras Kass амь голтой л салсан гэжээ. Үүнээс хойш тэд хоорондоо хэд хэдэн “diss” дуунуудыг хийсэн юм.
Нэмэлт сонирхолтой мэдээллүүд
• The Game нэг хүүтэй бөгөөд түүнийг Harlem Caron Taylor гэдэг байна.
• Түүний өндөр 1,93м юм байна.
• Түүнд хэд хэдэн шивээсүүд байдаг ба биен дээр нь өөрийн хүндэтгэдэг Eazy-E, түүний хамтлага N.W.A-ийн нэр, The Black Wall Street Records-ийн лого, 2pac-ийн хөрөг зураг байдаг ба баруун нүднийх нь дор L.A Dodgers багийн лого байдаг байна.
• The Game мөн Grand Theft Auto: San Andreas видео тоглоомын B-Dup гэсэн дүрт нь хоолой оруулсан ажээ.
• The Game “310 Motorin” хэмээх газартай хамтран өөрийн гуталны brand “The Hurricanes”-ийг үүсгэсэн ба үүнийхээ орлогын хэдэн хувийг Katrina-ийн амь үрэгсдийн гэр бүлд хандивладаг байна.
• The Game мөн 2006 онд “Waist Deep” хэмээх кинонд туслах дүр бүтээжээ.
Albums
The Documentary
• Гаргасан огноо: January 18, 2005
• Label : Aftermath/G-Unit/Interscope
• Chart байр: #1 U.S., #7 UK, #42 Aus
• RIAA үнэлгээ: 2x Platinum
• Зарагдсан хувь: USA-д 2.3 сая , Дэлхий даяар 5,2 сая
• Hit Singles: "Westside Story", "How We Do", "Hate It or Love It", "Dreams", "Put You on the Game"
Doctor's Advocate
• Гаргасан огноо: November 14, 2006
• Label: Black Wall Street/Geffen/Interscope
• Chart байр: TBA
• RIAA үнэлгээ: TBA
• Зарагдсан хувь: TBA
• Hit Singles: "It's Okay (One Blood)", "Let's Ride"

Хип хоп дахь зөрчилдөөн, маргааныг ихэвчлэн BEEF гэдэг ажээ. Энэ нь бүр 1970-аад онд хип хоп үүссэн үеэс л эхэлж бий болсон юм. Анх Block Party-д DJ нар өвөрмөц бөмбөр, аялгуу гаргадаг байсан бөгөөд энэ нь Jamaica-ийн reggae хөгжмөөс хуулж байсан юм. Үүний дараа MC нар тайзан дээр гарч beat-н дээр өөрсдийгөө танилцуулж хүмүүсийг уриалж байдаг болсон ба ингэснээр тэдний чадвар харагдаж нэмэгдэн үүгээрээ өрсөлдөн зөрчил гарч эхэлжээ. Гэвч энэ нь энгийн л өрсөлдөөн байсан бол 2pac, Notorious BIG нарын үхэл үүнийг бүр дайны хэмжээнд хүрч болохыг харуулж олон репперүүдэд анхааруулга өгсөн юм.
Boogie Down Productions vs. The Juice Crew

KRS-One-аар толгойлуулсан Boogie Down Production Marley Marl-ийн The Juice Crew-тэй маш урт хугацааны зөрчилдөөнтэй байв. Уг beef эхлэх болсон шалтгаан гэвэл анх 1985 онд New York-ийн Queensbridge-д байдаг Marley Marl, MC Shan нар “The Bridge” нэртэй дуу хийсэн бөгөөд үүн дээрээ Queensbridge-ийг хип хоп эндээс үүсэлтэй хэмээн магтан дуулсан байна. Харин үүний хариуд South Bronx-д байрладаг Krs-One, Boogie Down Production “South Bronx” хэмээх дуу хийн нутгаа магтан “The Bridge”-ийг няцаасан байна. Харин үүнд хариу болгон The Juice Crew “Kill the Noise” дууг хийж үүн дээрээ KRS-One шоолж доромжилсон ажээ. Энэ нь Shan-ий “Down by Law” альбомд орсон бөгөөд үгэн дээр нь “Yo Shan, I didn't hear you say hip hop started in the Bridge on your record." "I didn't. They wanted to get on the bandwagon” гэдэг ажээ. Үүнд KRS-One-ы барьсан томоохон хариу гэвэл “The Bridge Is Over” дуу нь бөгөөд үүн дээр
What's the matter with your MC, Marley Marl?
Don'tBitch know you know that he's out of touch?
What's the matter with your DJ, MC Shan?
On the wheels of steel, Marlon sucks
You'd better change what comes out your speaker
You're better off talkin' 'bout your whack Puma sneaker
'Cause Bronx created hip hop, Queens will only get dropped
You're still tellin' lies to me
Everybody's talkin' 'bout the Juice Crew funny
But you're still tellin' lies to me гэдэг ажээ.
Хэдий тэр MC Shan, Marley Marl нарт л дайралт өгж байсан ч The Juice Crew-ийн гишүүд болох Mr.Magic, Roxanne Shante нар KRS-One-ийг мөн доромжилсон дуунууд хийсэн бөгөөд эмэгтэй реппер болох Shante-ийн “Have a Nice Day” дуун дээр
Scott La Rock, you should be ashamed,
when T La Rock said it's yours, he didn't mean his name,
and KRS One, you should go on vacation,
with your name sounding like a wack radio station хэмээн дайралт өгчээ.
1987 онд Boogie Down Production-ий гишүүн Scott La Rock crew доторх ажлаа зохицуулж яваад буудуулж үхсэн бөгөөд үүний дараа тэдний зөрчилдөөн дууссан юм. Үүний дараа KRS-One, Shan нар хэд хэдэн diss дуунуудыг The Juice Crew-д өгсөн ч тэд La Rock-ийн үхлийг хүндэтгэн хариу өгөөгүй юм.
LL Cool J vs. Kool Moe Dee

Old School хип хоп crew болох “Treacherous Three”-ийн гишүүн Kool Moe Dee мэдэгдэхдээ LL Cool J-ийг түүний стилийг хулгайлж байна хэмээн буруутгаснаас тэр хоёрын хооронд маш урт хугацааны зөрчилдөөн эхэлсэн юм. Kool Moe Dee LL-ийг “Миний rhyme style-ийг дуурайдаг” гэжээ. Ингээд тэр түүнд цохилт болсон “How Ya Like Me Now” дууг гаргасан юм. Үүнд LL Cool J зүгээр суусангүй “Jack the Ripper” дуугаар хариу барьжээ. Үүн дээрээ тэр түүнийг Kool Moe Dee нэрийг авахаасаа өмнө “Old School Sucker Punk” гэж дуудуулдаг байсан хэмээн доромжилжээ. Харин үүний хариуд Kool Moe Dee-ийн нэлээд нэрд гарсан “Let’s Go” дууг гаргасан бөгөөд үүн дээрээ
Tryna be me, now LL stands for
Lower Level, Lack Luster
Last Least, Limp Lover
Lousy Lame, Latent Lethargic
Lazy Lemon, Little Logic
Lucky Leech, Liver Lipped
Laborious Louse on a Loser's Lips
Live in Limbo, Lyrical Lapse
Low Life with the loud raps, boy гэжээ.
Үүнд 2 жил гаруй LL Cool J хариу өгөөгүй бөгөөд тэр өөр олон репперүүдтэй зөрчилдөөнтэй байсан бөгөөд жишээ нь алдарт Ice-T байжээ. Энэ үед LL Cool J өөрийн hardcore дүр төрхөө хаян хэтэрхий commercial-дах болсон юм. Ийнхүү тэр хип хоп гэгч утгаа алдсан дуунууд хийж эхэлснээр хип хоп-д нэр хүндээ алдан үүнд том репперүүд дургүйцэж эхэлсэн бөгөөд үүнийг няцаах гэж LL “Mama Said Knock You Out” хэмээх дуу хийжээ. Ингээд тэр Kool Moe Dee-тэй байсан beef-ээ үргэлжлүүлж “To The Break of Down” дуугаа хийн үүн дээрээ
Homeboy hold on, my rhymes are so strong
Nothing can go wrong. So why do you prolong
songs that ain't strong, brother you're dead wrong
and got the nerve to have them Star Trek shades on...
heh, you can't handle the whole weight
Skin needs lotion
Teeth need Colgate
Wise up, you little burnt up French fry
"I'm That Type of Guy" гэжээ.
Мөн “Jingling Baby”, “Murdergram” хэмээх дуунууд хийсэн бөгөөд энэ бүгдийн хариуд Kool Moe Dee “Deathblow” хэмээх дуугаараа хариу барьжээ.

Үүсэл хөгжил, түүх
Old school rap бол хип хоп хөгжмийн үүсэл хөгжлийн хамгийн эхний шат бөгөөд 1970,80-аад оны эхээр New York хотоос гарч ирсэн юм. Анх 1970-аад оны эхээр New York-т дууны аяийг DJ нар эвддэг болсон ба үүнд нэр дурдагдах ёстой Kool DJ Herc, Grandmaster Flash зэрэг уран бүтээлчид funk хөгжмийг эвдэн цар хүрээг нэмэн илүү цоглог бүжгийн аянууд гаргаж авч байв. Энэ нь scratch, mix хийх зэрэг элементүүдийн суурийг тавьсан бөгөөд үүнийг одоогийн хэллэгээр remix гэдэг ажээ. Уг өнгө аясийг одоо ч гэсэн хааяа хэрэглэдэг боловч ерөнхийдөө өнөө үеийн хип хоп хөгжмөөс халагдсан юм.
Анх хөгжмийн тоглолтын үеэр дундуур нь юм ярьж үзэгчдийг хөгжөөдөг, уриалдаг хүмүүс гарч ирсэн бөгөөд энэ өнөөгийн MC нарын анхдагч нар бөгөөд энэ яваандаа хөгжин MC нарын баг, хамтлага үүссэн ба (үүнийг эхэндээ дээрэмчдийн бүлэг гэдэг байсан) анхны MC нарын баг Kool herc& the Herculoids байгуулагдсан юм. MC нар нь өвөрмөц ритм, хоолой, сүүл холболтоороо ялгарч хөгжиж байсан ба ихэнхдээ садар самуун, бузар явдлын талаар сэдэвтэй дуу хийж байв. Rap нь сүүл холболт (rhyme) хийдэг ба энэ нь African America-ийн урлагаас гаралтай юм.

Old School rap нь ихэвчлэн disco, soul, funk дуунуудаас sample хийн ашигладаг байсан ба дууны бөмбөрийг эвддэг болов. Scratching элемент нь анх 1977 онд GrandWizard Theodore хамтлагаас үүссэн бөгөөд мөн Grandmaster Flash-ийн “Adventures on the Wheels of Steel” бичлэгээс нь тодорхой харж болох юм. 1984 онд Marley Marl (The Juice Crew) санаандгүйгээр бөмбөр дээрээ тоглож байгаад snare цохилт гаргаж авсан бөгөөд энэ шинэчлэл нь Electro хөгжмийн үүслийг тавьж өнөөгийн хип хопын төрөл урсгалуудад маш чухал хувь нэмэр оруулсан юм.

Old School rap зарим үед сайн сайхан, нөхөрлөл зэрэг сэдвийг хөнддөг байсан ба Grandmaster Flash &the Furious Five-ийн “The Message” дуу нь үүний илрэл ба гайгүй амжилт олов. Хип хоп хөгжимд commercial төрөл нь анхны 2 commercial дуу болох Fatback band-ийн “King Tim III”, The Sugarhill gang-ийн “Rapper’s delight” дуунуудаас үүсэлтэй юм. “Rapper’s delight” дуу нь Billboard pop single chart-ын шилдэг 40-д орсон ба үүний дараа маш олон сайн сайн Kurtis Blow (“The Breaks”), The Sequence (“Funk you up”), Grandmaster Flash&the Furious five (“Freedom”) зэрэг хамтлагууд өөрсдийнхөө хит дуунуудтай гарч ирж хип хоп хөгжим нь амжилт олж эхлэн бие даасан чиг хандлагатай болсон юм.
1980-аад оны үед хип хоп хөгжим нь илүү нэгдмэл, чанартай болж төрөлжиж эхэлсэн байна. 1970-аад оны MC нарын энгийн зохиомжын хажууд энэ үед илүү чадварлаг зүйрлэл, үг бичин чанартай аянууд бий болж эхэлжээ.
Энд Old School хип хопын гол төлөөлөгчдийн нэрсийг жагсааж бичэв.
Africa Bambaataa, Beastie Boys, Busy Bee, Captain Rapp, Cold Crush Brothers, ,Dana dane, Darkstar, Davy DMX, Dee dee king, DJ Cheese, DJ Flash, DJ Hollywood, DJ Kool, Kool DJ Herc, Doctor Ice, Doug E.Fresh, Egyptian lover, Eric B & Rakim, The Fat Boys, Freez, Full Force, Funky four plus One, The Furious Five, The Future MC’s , Grandmaster Flash, Grandmaster Melle Mel, Hashim, Ice-T, Jimmy Spicer, Juice Crew, Just Ice, K Love, Kangol kid, Kaos&Mystro, Kid Frost, Kool Moe Dee, KRS-One, Kurtis Blow, Kynami the Great, Man Parrish, Matronix, Marley Marl, Masta Ace, MC Shan, MC Lyte, N.W.A., Newcleus, Paul Hardcastle, Percee P, Positive Force, Public Enemy, Rob Base, Rock Steady Crew, Run-DMC, Salt-N-Pepa, The Sequence, Soul Sonic Force, Spoonie Gee, Spyder-D, The Sugarhill Gang, Toddy Tee, Treacherous Three, UTFO, Whodini

: