Followers

Powered by Blogger.

Total Pageviews

Blog Archive

banner 195x68


http://i53.photobucket.com/albums/g64/hiphopruckus/New%20Album/wc.jpg



WC буюу Dub-C хэмээн олонд танигдсан тэрээр WestCoast –ийн алдартай rapper бөгөөд баруун эрэгийн домогт групп Westside Connection –ий голлох гишүүн юм. WC 1970 онд William L. Calhoun, Jr нэртэйгээр Америкийн Texas-т төрсөн бөгөөд багадаа гэр бүлийн хамт Los Angeles руу нүүжээ. 1980-аад оноос тэрээр хип хоп хөгжимт өөрийгөө зориулж эхэлсэн бөгөөд Underground rap group Low, WC and MAAD Circle нарт өөрийн кареераа эхэлж байсан бөгөөд 1993 онд Ice Cube, Mack 10 нартай агуу Westside Connection группыг байгуулжээ. Тэд East West Coast-ийн ид зөрчилдөөний үеэр байгуулагдсан бөгөөд гишүүд бүгд East Coast media-аас залхсан өөрсдийн Gangsta Rap-ийг харуулахыг зорьсон юм.
Тэдний анхны debut album “Bow Down” 1996 оны 10 сарын 22нд Ice Cube ийн Lench Mob Records label-s мэндэлжээ. “Bow Down” Billboard 200 ийн 2-т жагсаж дэлхий даяар 1,7 сая хувь борлогдож Platinum болон үнэлэгдсэн юм. Уг цомгоор тэд West Coast репийн бахархал нь болж чадсан юм. Уг цомогт орсон “All the Critics in NY” дуун дээрээ тэд East coast rapper үүд West Coast rapper –үүдийг үл хүндэлж байгаа талаар дуулжээ. Bow Down album Westside Connection группыг бүх цаг үеийн хамгийн хүндлэгдсэн мөн хамгийн үзэн ядагдсан групп болгосон юм. Гэвч тэд өөрсдийн хүссэн сэдвээрээ юуг ч үнэнээр хэлдэг байдалдаа дуртай байсан юм. Уг album ны амжилтынхаа дараа Ice Cube ярилцлага өгөхдөө “ Америкийн хип хоп хөгжимд West Coast репийг кредитлэх хэн нэгэн хэрэгтэй байсан. Учир нь бүх л түвшинд бид ямар ч хүндлэлгүй, танигдаагүй ихэнх хүмүүс хип хоп хөгжмийг East Coast rap-ээр төсөөлдөг байсан. Дэлхий даяар. Харин бид үүний эсрэг 96 онд хөдөлж эхэлсэн ба одоо хүмүүс West Side репийг хүндэлж эхэлж байна. Энэ бол сайхан зүйл. Бид Японд westsiders тай болсон, мөн Өмнөд Африкт, Европт гэх мэтээр энэ бол маш чухал зүйл” гэжээ.
WC үүний дараагаар өөрийн соло кареерт анхаарч эхэлсэн бөгөөд өөрийн debut solo album “The Shadiest One” –ийг Pay Day Records, Interscope label-ээс 1998 оны 4-сарын 28/нд гаргажээ. Цомог гарсан долоо хоногтоо Top Pop 20т жагссан бөгөөд хэдий “Better days” , “Just Clowning” зэрэг сингл нь R&B хэмнэлийг баримталсан байсан ч гэсэн тэрээр өөрийн West Coast hip hop ийг харуулж чадаж байсан юм. Тэр хэзээд хаана ч өөрийн өвөрмөц rhyme холболт хурц үгээрээ ялгарч чаддаг байсан юм.
Анхны соло album ныхаа амжилтаас 4 жилийн дараа тэрээр өөрийн 2 дахь цомог “Ghetto Heisman” ыг гаргахаар Def Jam records той гэрээ хийжээ. 2002 оны 11 сарын 12нд уг цомгоо гаргасан юм. Уг цомог дээр WC өөрийн чадварыг бүрэн гүйцэт гаргаагүй байсан ч баялаг G Funk sample тэй 1990 ээд оны репийг санагдуулахаар хүндлэл олсон цомог болсон юм. Уг цомогт алдарт Snoop Dogg, MC Ren, Scarface, Nate Dogg, Ice Cube зэрэг уран бүтээлчид хамтарсан юм.
Image

Westside Connection хамтлагаараа гаргасан анхны цомгоос хойш 7 жилийн дараа тэд “Terrorist Threats” нэртэй цомгоо 2003 оны 12-9 нд Priority Records т гаргасан бөгөөд Billboard 200 ын 16т жагсаж 679000 хувь борлогдож Gold үнэлэмж авсан юм. Ганц хит сингл нь “Gangsta Nation” байсан юм. Уг цомогт огт зөөлөн хэмнэлтэй дуу ороогүй бөгөөд цэвэр гангста репийг харуулж чадсан юм. Уг цомгийн нэрний талаар WC хэлэхдээ “Бид өөрсдийгөө тэнэг амиа золиослогч террористууд гэж хэлэхгээгүй. Тэнэгүүд л ийм талаас нь ойлгох байх. Бид зөвхөн реп хөгжимд террорист мэт байж их бууг дайны талбарт авчиран тэдний нүднээс айдсыг харах гэсэн юм” гэжээ. Харин Ice Cube хэлэхдээ “Бид Gangsta Nation дуугаараа hardcore хэмнэлд дуртай хүмүүстэйгээ мэндчилэхийг зорьсон юм” гэжээ. Гэвч тэр үед уг цомог хэтэрхий ширүүн догшин хэмээн дүгнэгдэж байсан юм. So Many Rappers in Love дуугаараа тэд реп хөгжмийг хэтэрхий зөөллөн R&B хэмнэлтэй болгон дуулж байгаа уран бүтээлчдийг буруутган дуулжээ. If it ain't rough it ain't me and I refuse to turn r-a-p into R&B," "You went from hard-core to pop, just to be on top/I give Cool J his props and that's where it stops." Хэмээн Mack 10 өөрийн хэсэг дээрээ үгэлдэг бөгөөд тэрээр хэлэхдээ “ Энэ тэнэг муурнууд намайг алж байна. Учир нь тэд реп хөгжмийг R&B болгож байна. Тэд ялгаж салгах хэрэгтэй. Бид гангста репийг хадгалж үлдэх хэрэгтэй” гэжээ.
2005 оноос хамтлагын ирээдүй эргэлзээтэй болсон юм. Учир нь Mack 10 Ice Cube тай зөрчилдсөний улмаас хамтлагаа орхин гарчээ. Үүний дараагаар WC өөрийн соло кареерт ахин анхаарлаа хандуулж Ice Cube тай хамтран өөрийн 3 дахь Guilty By Affiliation 2007 оны 4 сарын 14нд гаргажээ. Уг цомогт алдарт WestSide rappers болох The Game, Ice Cube, Snoop Dogg нар хамтарсан юм.

Posted by END ~ Thursday, October 21, 2010

0 comments

Сэтгэгдлүүд

:

Бидэнтэй холбогдох