Followers

Powered by Blogger.

Total Pageviews

Blog Archive

banner 195x68

Street Heat сэтгүүл нь Tupac болон Thе Dogg Pound –той Лас-Вегаст 662 гэдэг клубт байхад нь уулзаж ярилцлага авсан байна.

s.h=street heat


S.H.: Сайн уу, Пак. "Death Row Records" нь барьцааны мөнгө төлж чамайг шоронгоос гаргасан тэгээд чи "Interscope Records" -аас гарсан гэдэг нь үнэн болох тухай ихэнх хүмүүс мэдэхийг хүсдэг.

2pac:Мөнгө энд ямар ч хамаагүй, бүх юм барьцаанд ч байгаа юм биш. Би үүнээс өмнө 3 жилийн хорих ял авах гээд шоронд байхдаа мөн барьцааны мөнгө төлөхөөс өмнө нь энэ асуудлаар Найтид хандаж байсан. Би Сьюжитай утсаар ярихдаа: “Би "Death Row Records" -тай хамтарч ажилмаар байна. Чамайг миний менежер болохыг хүсч байна. Би одоо шоронд байгаа болохоор хэн ч миний асуудлыг над шиг хөөцөлдөхгүй байна. “ гэсэн юм. Энэ хүнийг би бүх зүйлийг зөв хийнэ гэж бодож байсан. Би түүнд итгэсэн юм.

S.H.:"Interscope Records" нь "Warner" компаниас салах гэж байна гэсэн цуурхал гарч байсан. Энэ явдал үүнтэй холбоотой юу?

2pac:Энэ ч бас нэг шалтгаан нь болсон байх. Би бодохдоо: тэдэнд би хамаагүй. "Interscope Records" нь буруугүй, тэр ямар туслах албатай биш, гэрээ байсан ч хэзээ нэгэн цагт ганцаар үлдэх л байсан. Бид сэтгэл зүрхээ гарган дуу хөгжим туурвиж байхад тэд биднийг өшиглөн гаргасан. Энэ бол муухай байгаа биз дээ. Тиймээс би "Death Row Records" -той хамтарсан юм. Хоёр “супер-хүч” нэгдэнэ гэж бодсон юм. Энэ нь Америк, Англи хоёр нэгдэж нөгөө нэгний эсрэг болохтой адил гэж бодсон. Энэ нь Рэп хяналтанд хамаарахгүйгээр хөгжих гэж тэмцэж байгаагийн нэг илрэл юм.

S.H.:Шорон таны амьдралыг үзэх хандлагад нөлөөлсөн үү?

2pac:Тиймээ. Хийгээгүй хэргийн төлөө шоронд 9 сар хиртэй хатуу хяналтанд байхад мэдээж хатуу хахир болгоход хүргэдэг юм байна. Гэхдээ би ийм баймааргүй байна л даа. Би өөрийн гэсэн үзэл бодлоо хадгалахыг хичээж байна. Би үзэл бодлоо хатуу баримтлагч нэгэн. Энэ жил урлагийн их амжилт гаргах жил гэж байгаа. Тиймээг үүн лүү зүтгэнэ дээ. Хил хязгаар гэж надад үгүй. “зогс” гэсэн тэмдгийг би хардаггүй. Би бүхий л хурдаараа урагшладаг. Өөрийн нэртэй холбоотой бүхэнд хүрч ажилладаг, тиймээс би их ачаалалтай ажилладаг хүн. Эхлээд "Death Row" -той ажилласан. Дараа нь нэгэн кино зохиолыг бичсэн. Нэгэн зэрэг хоёр цомог гаргасан. Урьд өмнө нь хэн ч ингэж байгаагүй. Тэгээд гэр бүлээсээ салдан даа. Одоо ганцхан хөгжимтэй, зөвхөн хөгжимтэй л нөхөрлөмөөр байна.

S.H.:Түпак ярихдаа, хэвлэл мэдээлэл түүний үнэнийг гажуудуулж байна гэсэн байсан. Үнэн хэрэгтээ Түпак яг хэн бэ?

2pac:Би их олон талтай хүн л дээ. Олон нүүртэй, нэг ийм, заримдаа өөр болох жишээтэй. Заримдаа сайн, заримдаа муу болдог. Алдаатай хүн. Ерөнхийдөө бол олон янзтай гэсэн үг. Тиймээс тэд харуулах гэсэн зүйлээ нэг талаас нь харуулан гажуулдаг байхгүй юу. Харин миний ярьсан бүх зүйл үнэн шүү. Миний муу талыг сайн талтай нь нэгэн зэрэг харуулдаг бол би тэдэнтэй маргалдаад байхгүй л дээ. Тэд намайг ийм ч муу зүйл хийх хүн биш дээ гэх байсан.
Би амьдралын бүх шудрага бус зүйлтэй тэмцэж дийлэхгүй хэдий ч, чадах чинээгээрээ тэмцэхийг хичээнэ. Урагшаа харж зогстлоо явна даа.

S.H.:Пак, та хэд хэдэн кинонд тоглосон. "Above The Rim" и "Poetic Justice"гэх мэт. Дахин кинонд тоглох уу?

2pac:Саяхан би "Live To Tell" киноны сценарийг бичсэн. Би болон Снуп энэхүү киноны зураг авалтын тухай ярьж байгаа. Тэр ажилдаа орчихсон байгаа. Би л ажилдаа орох дутуу байна.

S.H.:Өөрийн хос цомгийн тухай ярьж өгөөч. Анхны рэп- од дуучны талаар.

2pac:Сүүлийн цомог нь Тупакийн талаас харуулсан цомог болсон. Харин нөгөө талаас нь гэвэл, "Me Against The World"гэдэг цомогт би юу хийе гэснээ хийсэн. Рэппер чинь бусад хүмүүсийн адил юмыг мэдэрдэг, ойлгодог, хайрладаг гэдгийг харуулахыг зорьсон. Би үүнийг хийж чадсан шүү. Одоо хөгжимдөө орох цаг болсон гэж бодож байна. Энэ цомогт өөрийн гансрал, өөрийн бодол санаа зэргийг хүргэхийг хичээсэн. Хүмүүс илүүтэйгээр миний цоглог дуунд дуртай байдаг. Энэхүү сүүлийн цомог бол гунигтай. Харин энэ нь арай зугаатай болсон гэхүү. Зөвхөн 2 дуу л удаан темптэй болсон доо.

Posted by END ~ Thursday, October 21, 2010

0 comments

Сэтгэгдлүүд

:

Бидэнтэй холбогдох