За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр би та нарт Жий -гын 2 шинэ дуутай ирлээ. Буруугүй Буруутнуудын бараг
хамгийн түрүүнд нийтэлж байгаа байх. Бүр өөрсдийнх нь Weblog - оос түрүүнд гээд л бод хэхэ.
Lyrics
Реп1:
Эрх тэгш гэдэг байдал нь хаана байна надад хариулаач
Үнэн гэж юу байдгийг гарт минь бариулаач бас харуулаач
Өнгөрөх бидний ирээдүй золбин нэр зүүж гудамжаар
Өдөржин хэсэж өрөөлд бол тоочиглуулна гутамшигаар
Сурах эрх тэдэнд байхгүй, тоглох эрх тэдэнд байхгүй
Торомгор нүднээсээ мэлмэрэх нулимсаа унагах эрх ч байхгүй
Тэдэнд байгаа ганцхан зүйл нь, тэвчээр бас хатуужил юм
Тэнэг пизда яаж харьцана, тэр бүгдээс тэд хатуужих юм
Алдрай бяцхан насандаа тэд ачааны хүндийг үүрч явна
Ардчилсан нийгмийн буянаа авсан, тэд нар сүйрч явна
Өхөөрдөж үнсэх өөрийн чинь үрээс тэд ялгаа нь үгүй
Өрх гэртээ нэмэр болох гэж өвөл ч зүгээр суугаа нь үгүй
Тэд ч гэсэн хүүхэд тэдний төлөө та нар ЗА гэж хэлээч
ЗОЛБИН ЗАЙЛ гэж хөөхийн оронд ганц удаа толгойг нь илээч
Том болоод тэд юу болох вэ, гэмт хэргийн хавтас зурагтай юу
Өөрсдийн энэ хувь заяандаа тэд өөрсдөө буруутай юу
Дахилт:
Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхлана
Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдана
Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр
Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр
Мммм ммммм мммммм
Реп2:
Тэдэнд хүсэл бас бий, тэдэнд мөрөөдөл бий
Гэсэн ч тэдэнд чадал үгүй өөрийн хүч нь хангалт үгүй
Мэдээж, тэдний сэтгэлд хэрэгтэй бидний дэмжлэг
Өнөөдрийн өгөх зуу биш ирээдүйн тулгуур байвал зүгээр
Хэн ч гэсэн алддаг шүү дээ тэдэнд хэт их бүү хатуурхаач
Хир угаахад л арилдаг юм тэднийг бүү гадуурхаач
Өвөг дээдэс биднийг мартаагүй тул бид өдий зэрэгтэй
Тийм ч учраас ирээдүйн өмнө бид бүгдээрээ төлөх ӨРТЭЙ
Ахадсан хүнд амьдарлаасаа аз жаргалаа тэд хайж явна
Арчаагүй феодалууд тэдэнд аль муу бүхнийг зааж явна
Өшиглөж цохиж хөөлөө гээд тэд, энэ занг чинь сурах болно
Өсөж томроод өөрсдөө тэд хонгоны чинь махыг урах болно
Монгол газар шороон дээр минь Монголын үрс ЭЗНЭЭР үлдэнэ
Энийг одоо ойлгохгүй бол удахгүй бид оройтож сүүлдэнэ
Тэдний төлөө санаа сайн тавьж ирэх цагийг олж хар
Монголын ЭЗЭД Монгол ҮРС, энэ талаар анхаар
Дахилт:
Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхлана
Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдана
Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр
Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр
Мммм ммммм мммммм
Gee:
Эд баялгийг цуглууллаа гээд
Авсандаа аваад орох биш
Энэ Монголд бүгдээрээ
Эрүүл орчин, эрүүл ухааныг үлдээе
Дахилт:
Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхлана
Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдана
Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр
Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр
Мммм ммммм мммммм
МОНГОЛ УЛС МАНДТУГАЙ................ Монгол улсаа мандуулъя
G4U feat Gee-Хүссэнээрээ
Thursday, October 21, 2010
0 comments