Followers

Powered by Blogger.

Total Pageviews

Blog Archive

banner 195x68

http://www.tvoneblogs.com/thespin/wp-content/uploads/2009/02/50cent_watchfiddyonline.jpg
Бүтэн нэр: Curtis Jackson
Төрсөн өдөр: 1976-07-06
Өндөр: 183 см
Төрсөн газар: Queens, New York, USA
Мэргэшил: Рэпчин
Боловсрол: Дунд сургуулиа 10-р ангиасаа орхисон.
Ээж: Хар тамхины наймаачин байсан ба бусдад үл мэдэгдэх шалтгаанаар буудуулсан гэж ярьдаг.
Хүү: Marquise
Алдрын эхлэл: Анхны Get Rich Or Die Tryin цомгоо гаргаснаар.

Curtis Jackson буюу 50 Cent 1976 оны 7 сарын 6-нд АНУ-ийн New York-н Queens-д төржээ. Тэрээр 26 насандаа амьдралынхаа хамаг л чухал хэсгүүдийг хийсэн юм. Эцэггүй өссөн түүнийг өсвөр настайд ээж нь үл мэдэгдэх байдлаар нас баран өнчрүүлж, тэрээр өвөө, эмээ дээрээ өсчээ. Түүний ээж нь хар тамхины наймаачин байсан ба бусдад буудуулан алагдсан хэмээн ярьдаг. New York Avenue буюу одоогийн Guy R. Brewer Blvd гудамжинд өссөн 50 Cent нь 11 настайгаасаа хар тамхины наймаанд оролцож байсан байна.

50 Cent-г 10-р ангид байхад нь хар тамхи биедээ авч байсан хэмээн шийтгэн өөр сургууль руу шилжүүлсэн боловч тэрээр үргэжлүүлэн суралгүйгээр хаясан юм. Дунд сургуульд байхдаа тэрээр хар тамхинаас олсон нилээд мөнгөөрөө гоё хувцас авч өмссөн нэгэн байжээ.

Тэр хүү Marquise-г төрөх хүртэл рэпийн ертөнцөд хүчээ үзээгүй юм. Дараа нь тэр Run DMC DJ, Jam Master Jay нарын бичлэгээ хийдэг JMJ студитэй гэрээ хийн рэпээр хүч үзэх болсон байна. Түүний The Trackmasters нь олны анхааралд өртсөнөөр түүний амжилтанд хүрэх нь гарцаагүй болж Columbia Records түүнтэй гэрээ хийжээ. Columbia Records нь түүнийг New York дахь студидээ авчран бичлэг хийн 2 долоо хоног гарны хугацаанд 36 дуу хийж мөн Power Of The Dollar хэмээх цомгоо гаргасан байна. Шинэ цомогт нь багтсан "How to Rob" дуундаа Master P, Timbaland зэрэг дуучдыг яаж дээрэмдэх талаар дуулсан нь түүнийг бага зэрэг хэмжээнд ч гэсэн таниулж өгсөн юм.

Jay-Z, Big Pun, Sticky Fingaz, Ghostface Killah нар энэ дууны тухай энэ бол жинхэнээсээ биш ч гэсэн үнэн дээр суурилсан хошин дуу байснаараа амжилтанд хүрчээ хэмээн тайлбарладаг.

Түүний анхны рэпийн багш болох Jam Master алагдахаас 4 хоногийн өмнө 50 Cent-н менежерийн ажлын байрны гадаа рэпчин Busta Rhymes-г машинд нь 4 удаа буудаж байсан байна.

Түүний Destiny's Child хамтлагтай хамтран дуулсан "Thug Love" хэмээх дуу нь амжилтанд хүрч байх үеээр тэр хууль бус үйл ажиллагаанд оролцсоноос Columbia Records-той харьцаа нь муудсан хэдий ч тэд цомгоо гаргажээ. 2000 оны 4 сард 50 Cent нь 9 удаа буудуулж 9 мм бууны сум нүүрэнд нь тусчээ. Үүнээс амьд үлдсэнийг нь хожим рэпчид үхэшгүй хүн хэмээн хошигнодог болсон байна. Дараагийн хэдэн сарыг тэр эмчилгээнд зарцуулсанаар Columbia Records-той гэрээгээ дуусгасан байна.

Түүнийг алах гэсэн оролдлогуудын тухай тэрээр ярихдаа "Энд бол ямар ч рэпүүдийн дайн байхгүй. Харин өмнө нь миний орооцолдож байсан хар тамхины хүнд гарууд л алахыг оролдож байна. Тэд доод давхаргатаа хэвээр үлдсэн. Харин би дээшээ гарсан. Энэ нь тэдэнд намайг алах шалтгаан болж байна" хэмээн хэлсэн байдаг. Тэрээр 50 Cent хэмээх нэрээ гудамжны нэгэн гангстераас авч байжээ.

Мөнгө болон дэмжлэгээр тутагдаж байсан Sha Money XL-н тусламжтайгаар 30-н шинэ дууг доод төвшинийхний дунд нэр хүнд олж авахаар гаргажээ. Бичлэг нь New York-н CD, бичлэгийн хар захаар тархаж тэрээр дахин бие даасан Guess Who's Back? цомгоо гаргасан байна.

Jive, Universal and J студидууд хоорондоо шилдэг бичлэг хийхээр өрсөлдөж байх үеээр 50 Cent-г Eminem өөрийн хамгийн дуртай рэпчин хэмээн байн байн дурджээ. Удалгүй Dr. Dre, Eminem 2-той 50 Cent зөвшилцсөний дараа Shady студитэй сая гаран долларын гэрээнд гарын үсэг зуржээ. 50 Cent дараа нь "Энэ гэрээний гол асуудал нь мөнгө байгаагүй, мөрөөдлийн багтай ажиллах нь гол байсан" хэмээн хэлсэн байдаг. Энэ гэрээнд гарын үсэг зурсанаар тэрээр хүмүүсийн хүсэн хүлээж байсан шинэ од болж чадсан юм.

!!pagebreak!!
Боломжыг алдалгүй 50 Cent "Wanksta" хэмээх дуу гарган, Eminem-н шилдэг 8 Mile-н дуутай цомогт багтжээ.

Тэрээр Eminem-ийн тухай "Бусад хүмүүс миний дуулахаас гадуур бохир зүйлүүдтэй орооцолдож байсныг мэддэг болохоор хамтран ажиллах дургүй байдаг байсан. Харин Eminem энэ асуудлыг огтхон ч тоохгүйгээр надтай хамтран ажилласанд нь баярлаж явдаг" гэж ярьдаг байна.

Тэрээр 2002 оны 12 сард бүртгэлгүй буу эзэмшиж байсан гэдгээр асуудалд орооцолдсон ч гэсэн тэрээр Shady студид "In Da Club" and "21 Questions" зэрэг хит синглүүдийг нь агуулсан Get Rich Or Die Tryin' цомгоо гаргасан. Энэхүү цомог нь худалдаанд гараад эхний 7 хоногтоо 872,000 хувь зарагдан, маш их амжилт олсон бөгөөд 2003 он ерөнхийдөө 50 Cent-н жил болсон юм.

Энэхүү анхны цомгийнхоо дараа тэрээр өөрийн G-Unit Records-ыг байгуулж өөрийн менежер Sha Money XL-г захирлаар нь томилсон юм. Lloyd Banks, Tony Yayo, Young Buck нар G-Unit-н гишүүнээр гарын үсэг зурцгаажээ. 2003 онд G-Unit-н анхны дебут цомог "Beg for Mercy" худалдаанд гарсан юм. Энэхүү цомог дээр 50 Cent 3 гишүүн Lloyd Banks, Young Buck, Tony Yayo нарын хамтаар ажиллаж байсан боловч Tony Yayo шоронд орсоноос болж нөгөө 2 гишүүний хамтаар уг цомгоо гаргасан юм. Энэхүү цомог нь Амерект 2.4 сая хувь, дэлхий даяар 4 сая орчим хувь зарагдаж Billboard-н жагсаалтын 2-рт орж байсан юм. Энэхүү цомогт нь G-Unit-ээс гадуур хамтарсан рэпчин гэвэл зөвхөн Joe л багтсан байна.

2004 онд Dr. Dre 50 Cent -д рэпчин The Game-г G-Unit-д авбал зүгээр гэж зөвлөснөөр түүнийг гишүүнээр авч The Game ч мөн дуртайяа орсон юм. Гэвч удахгүй 50 Cent-ийн эсрэг талд зогсдог хүмүүстэй хамтарч ажиллаж байснаас нь болж The Game-тэй муудан түүнийг G-Unit-ээс гаргасан юм. Hot 97 родиогийн байрныгадна The Game-н талын хүн суманд өртсөн нь тэдний тэмцлийг нилээд хурцадгахад хүргэжээ. Энэхүү үйлдлийн дараа 50 Cent, The Game нар хэвлэлийн бага хурал хийлгэн тэдний хоорондын тэмцэл дууссан хэмээн мэдэгдсэн юм. Тэдний фэнүүд 2 дуучны хоорондын тэмцлийг цомгуудынхаа борлуулалтыг дээшлүүлэхийн төлөө хийж буй шоу гэж тайлбарладаг байна. The Game-тай дахин хэзээ ч хамтран ажиллахгүй хэмээн 50 Cent түүнийг G-Unit Records-оос гарган нэр хүндийг нь нилээд муутгасан зүйлүүд хэлсэн юм. Үүний хариуд The Game "Summer Jam" хэмээх тоглолт дээрээ "G-Unot" нэртэй G-Unit-н эсрэг ажиллагаагаа эхэлсэн юм. Үүнээс гадна "Summer Jam" тоглолтынхоо дараа тэрээр 50 Cent , G-Unit нарт "300 Bars And Runnin" хэмээх микстэйпээр хариу үйлдэл барьсан юм. Мөн тэрээр G-Unit -тэй тэмцлээ үргэжлүүлэн "Stop Snitchin, Stop Lyin" нэртэй DVD гаргасан юм. 50 Cent-н хувьд түүний эсрэг чиглэсэн хэдэн дууг G-Unit-с гаргасны дараа The Game-г доромжилсон материалууд агуулсан холимог микстэйп гаргажээ. Мөн "Not Rich, Still Lyin" хэмээх дууг The Game-д зориулжээ. The Game мөн G-Unit-г доромжилсон зурагт материалууд тараасан бөгөөд үүний хариуд G-Unit мөн л нүүрэндээ The Game-н толгойг тайчих үзүүлбэр үзүүлж буй хүүхний толгойны оронд тавьсан зурагтай микстэйп гаргажээ. Хэдийгээр 2 рэпер маань аль аль Dr. Dre-н "Aftermath Entertainment"-тэй гэрээтэй байсан хэдий ч The Game аргагүйн эрхэнд уг студыг орхин явсанаар уг тэмцэл нэг тийшээ болсон юм.

Ингээд 50 Cent The Game-г G-Unit-ээс гаргасны дараа G-Unit Records-д анхны эмэгтэй рэпер гэрээ хийн нэгдсэн нь Olivia байлаа. Тэрээр G-Unit-н "Beg for Mercy" цомогт арын хоолой хийснээс гадна 50 Cent-н "The Massacre" цомогт орсон хит "Candy Shop" дуунд нь мөн хоолой хийжээ. Тэрээр G-Unit Records-д "Twist It" хэмээх ганцаарчилсан дуугаа мөн 2005 оны зун G-Unit -н гишүүн Lloyd Banks-тай хамтарч "So Sexy" дуугаа G-Unit Records-д гаргасан юм. Үүнийхээ дараар тэрээр New York дахь Hofstra хэмээх их сургуульд элсэн G-Unit-ээс хэсэг холдсон юм. 2005 оны намар G-Unit, 50 Cent- нар түүнийг G-Unit-ээс хасч оронд нь Keyshia Cole-г авсан хэмээн шуугисан ч дараахан нь Olivia "Sirius" радионы сувгаар G-Unit-г орхиогүй байгаа хэмээн мэдэгджээ. Саяхан тэрээр 50 Cent-тэй хамтран "Best F хэмээх дуу гаргажээ.

!!pagebreak!!
2005 оны 6 сард Mobb Deep (Havoc, Prodigy 2 оос бүрддэг) нар G-Unit Records-д нэгдэх болсоноо зарласан нь Havoc, Prodigy 2-ын маш олон фэнүүдэд гэнэтийн зүйл болсон юм. Ингээд Mobb Deep-н араас Spider Loc, M.O.P., Hot Rod нар мөн G-Unit Records-д нэгдсэн юм. Mobb Deep-н Prodigy баруун гар дээрээ "G-Unit" гэсэн шивээс хийлгэсэн бол 50 Cent мөн гарынхаа шуун дээр "Mobb Deep" хэмээх шивээс мөн хийлгэжээ. 2006 оны 3 сард Mobb Deep "Blood Money" нэртэй шинэ цомгоо G-Unit болон бусад Mary J. Blige, Nate Dog нартай хамтран гаргасан юм. Mobb Deep, G-Unit нар нэгдсэний дараа ч гэсэн The Game-тэй хийсэн маргаан үргэлжлээд байсан юм. Тиймээс ч Prodigy "Outta Control (remix)" дууныхаа клип дээр The Game-г G-Unit-ээс гарсаны тэмдэг болох "G-Unit Game Over" гэсэн бичигтэй подволк өмсөн тоглосон байдаг. Гэвч 2006 оны 11 сард 50 Cent, Havoc 2-ын хооронд маргаан гарсан юм. Үүнээс ч болсон уу ямартаа ч 2007 оны 2 сард Mobb Deep G-Unit Records-оос гарч Koch Records-руу очсон юм. Koch Records 2007 оны сүүл гэхэд Havoc, Prodigy нарын ганцаарчилсан бүтээлүүд бэлэн болно хэмээн мэдэгджээ.

50 Cent-н ганцаарчилсан бутээлийн хувьд гэвэл тэрээр 2 дахь цомог болох "The Massacre"-г 2005 оны 3 сарын 3-нд гаргасан юм. Цомгийн нэр анхандаа "The St. Valentine's Day Massacre" нэртэй байсан боловч валентины дараа гаргахаар хойшлуулсан учраас нэрийг нь өөрчилжээ. Энэхүү цомог нь тухайн үедээ "US Billboard 200 Albums Chart", "UK Albums Chart" гэсэн шилдэг цомгуудын жагсаалтын 1-т багтсан юм. Мөн худалдаанд гарсанаас хойших эхний 4 өдрөө 1.15 сая хувь зарагдсан бөгөөд 1991 оноос хойших хамгийн хурдан борлогдсон цомгуудын түүхэнд 6-т бичигдсэн юм. Харин эхний 7 долоо хоногт хамгийн ихээр зарагдсан рэп цомгуудын түүхэнд Eminem-н "The Marshall Mathers LP" цомгийн дараа 2-т бичигджээ. 2005 оны хамгийн их борлогдсон цомгийн жагсаалтанд Mariah Carey-н "The Emancipation of Mimi" цомгийн дараа 4.85 хувь зарагдсанаар 2-т жагссан байна. Энэхүү цомог нь нийтдээ дэлхий даяар 10 орчим сая зарагдсан юм.

50 Cent The Game-ээс гадна Nas, Joe Budden, Fat Joe, Shyne, Jadakiss, D-Block гэсэн рэпчидийн эсрэг мөн тэмцдэг билээ. Мөн тэрээр Sean "Diddy" Combs-ын "Bad Boy Entertainment" Records-той нилээд тэмцэлтэй байсан юм. Тэрээр 1 дуундаа Diddy-г The Notorious B.I.G.-н үхлийг урьдчилан мэдэж байсан тэрээр одоо илчлэх болно хэмээн дайрсан байдаг. Энэ 2-ын тэмцэл Diddy, 50 Cent хоёр MTV-н TRL, Sucker Free гэсэн нэвтрүүлэгүүдэд тус тус оролцон аль аль нь бидний хоорондын маргаан дууссан хэмээн мэдэгдсэнээр төгссөн юм. Одоо 50 Cent, Cam'ron нар ид тэмцэлдэж байгаа билээ. Cam'ron "G-Unit"-н цомгын борлуулалтыг муутгахыг оролдсон бөгөөд үүний хариуд 50 Cent "Funeral Music" хэмээх ведиондоо Cam'ron-г гутаах оролдлого хийсэн юм. 50 Cent Америкийн ерөнхийлөгч George W. Bush-ыг дэмждэг бөгөөд тэрээр рэппэр Kanye West-н Bush-ын эсрэг хэлсэн үгний хариуд ерөнхийлөгчийг өмгөөлөн зогссон юм. Тэрээр хэрэв ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр би хэрэгт холбогдоогүй байгаад санал өгөх эрхтэй байсан сан бол Bush-ын л төлөө саналаа өгөх байлаа хэмээн хэлжээ.

50 Cent G-Unit-н "Beg For Mercy" цомгоо гаргасны Reebok-тэй хамтран G-Unit Sneakers нэртэй кэт гаргажээ. Тэрээр мөн өөрийн нэрийн төгсгөлийг оролцуулсан нэртэй "Formula 50" хэмээх витаминжуулсан цэвэр ус болон өөрийн G-Unit-н нэртэй G-Unit Heavy Weigh Clothing нэртэй хувцасны брэндүүдэд хөрөнгө оруулалт хийдэг юм. Мөн PlayStation 2, Xbox, PlayStation Portable дээр тоглох боломжтой "50 Cent: Bulletproof" хэмээх ведио тоглоомонд тоглосон юм.

50 Cent "The Simpsons" телевизийн хүүхэлдэйн цувралын 9 дэхь хэсэг "Pranksta Rap"-д мөн тогложээ. Мөн тэрээр 2003 онд "Beef", 2004 онд "Full Clip" кинонд тус тус тоглосон нь багагүй амжилттай болсон юм. 2005 онд тэрээр өөрийн намтараас хагасчилан сэдэвлэсэн Jim Sheridan-ын найруулсан "Get Rich or Die Tryin" нэртэй кинонд Joy Bryant, Terrence Howard нарын хамтаар тогложээ. Саяхан 2006 оны 12 сард түүний жүжигчин Samuel L. Jackson, Jessica Biel нартай хамт тоглосон "Home of the Brave" кино дэлгэцнээ гарсан юм. Одоо тэрээр "The Dance" нэртэй кинонд жүжигчин Nicholas Cage-н хамтаар тоглож байгаа бөгөөд мөн жүжигчин Robert De Niro-н хамтаар "NEW ORLEANS" хэмээх кинонд тоглохоор гарын үсэг зурсан бөгөөд уг кино 2008 онд дэлгэцнээ гарах юм.

50 Cent өөрийн амжилтанд хүрсэн амьдралын түүхээ өгүүлсэн "From Pieces to Weight: Oкnce Upon a Time in Southside Queens" хэмээх дурсамжаа хэвлүүлсэн билээ. Мөн тэрээр "G-Unit Books" хэмээх номны брэнд бий болсоныг 2007 оны 1 сарын 4-нд зарласан юм.

Posted by END ~ Thursday, September 23, 2010

0 comments

Сэтгэгдлүүд

:

Бидэнтэй холбогдох