Төрөлх газар : Brooklyn, NY
Урсгал: Eastcoast hip hop, hardcore rap
Огноо: 1992 оноос одоог хүртэл
Гишүүд : Bill Danze, Lil Fame
M.O.P буюу Mash-Out Posse бол америкийн нэртэй hardcore rap group юм. Гишүүд болох Bill Danze, Lil Fame 2 нь өөрсдийн чанга, түрэмгий эмоцоороо ялгардаг бөгөөд ихэнхдээ DJ Premier хамтран ажилладаг байжээ. Тэд хүчтэй underground group байсан ба 2000 оноос Ante Up, Cold As Ice дуунуудаараа бага зэргийн mainstream чиг хандлагатай болж ирсэнээ харуулсан юм.
Намтар, Уран Бүтээл
Bill Danze, Lil Fame 2 нь Brooklyn-ы гудамжинд хамтдаа өссөн аль багийн найзууд бөгөөд Fame-ийн ах Big Mal –ийн толгойлох Mash Out Posse бүлэглэлийн гишүүд байв. Гэхдээ энэ нь хүнд дээрмийн бүлэг биш ерөнхийдөө реп хөгжмөөр өөрсдийгөө харуулах гэсэн групп маягийн байжээ. Анх Fame нь бүлэгтээ DJ хийдэг байсан бөгөөд ахынхаа урамшууллаар rhyme бичих болжээ. 1993 онд тэдний анхны амжилттай сингл How About Some Hardcore гарахаас өмнөхөн ах Big Mal нь буудуулж амь насаа алдсан юм. Энэ синглдээ энгийн нэг видео хийн underground орчиндоо promote хийж багагүй амжилт олон улмаар анхны альбом To The Death –ийг 1994 онд гаргажээ. Энэ нь маш хар бараан, уур хилэн агуулсан цомог болсон бөгөөд жижигхэн студи болох Select Records-той хамтран ажиллаж ерөнхийдөө уг цомгийг DR Period produce хийжээ.
1996 онд тэд 2 дох альбом Firing Squad –ийг гаргасан бөгөөд арай илүү хүртээцтэй promotion хийхээр Relativity Records-той гэрээ байгуулсан ч сүртэй өсөлт гараагүй бөгөөд тэд өөрсдийн hardcore, хүчтэй эмоцтой хэв маягаа хадгалсаар байв. Уг альбомыг DJ Premier, Lil Fame 2 гардан produce хийв. 1998 онд Handle Ur Buziness, First Family 4 Life цомгуудаа дараалан гаргаж мөн л DJ Premier-ээр produce хийлгэсэн ба энэ удаад алдартай репперүүд болох Jay-z, Guru (Gangstarr), Treach (Naughty by Nature) зэрэгтэй featuring хийжээ.
Нэр алдарт гарсан нь
2000 онд Loud Records дээр Warriorz нэртэй дараагийн цомгоо гаргахаас өмнө M.O.P.-ийн фенүүдийн тоо нилээд бага байсан юм. Уг цомогт орсон Ante Up (produced by DR Period) дуу нь mainstream радионуудаар хит болж цомог нь billboard ийн 25 т бичигдсэн юм. Дараагийн сингл Cold As Ice мөн л хит болсон ч ихэнх үг нь зарим радиогоор цацагдахад хориглогдохоор болсон юм. 2001 онд Ante Up дуундаа Busta Rhymes, Remy Martin нартай хамтран ремикс хийж мөн л хит болсон ба үргэлжлүүлээд Life is Good дуугаа гарган удалгүй тэд удаан хүлээсэн mainstream амжилтандаа хүрсэн юм. Ингээд Loud Records нь татан буугдсанаас хойш тэд нэг хэсэг завсарлаж энэ тэнд feature хийсэн шиг явж байгаад 2003 онд greatest album 10 years and Gunnin гаа гаргажээ.
2005 онд тэд 50 cent ийн G-Unit Records-той гэрээ хийснээ мэдэгдсэн ба 50cent тэдний том фен нь байжээ. Ингээд хэд хэдэн амжилттай сингл гаргаж Ghetto Warfare альбомоо гаргажээ. Гэвч 2008 оны 2-р сард зарим уран бүтээлийн санаан дээр зөрөлдсөний улмаас тэд G Unit-ийг орхисон юм. Үүний талаар MOP-ийн менежер Laze Elliot хэлэхдээ “50 бидэнд маш сайн ханддаг. Бид маш сайн хамтарч ажиллаж чадна. Бага зэрэг бүтээлч санал зөрснөөс сална гэдэг утгагүй хэрэг” гэжээ.

Thursday, September 23, 2010
0 comments