Followers

Powered by Blogger.

Total Pageviews

Blog Archive

banner 195x68

За та бүхэндээ Монголын жинхэнэ хип хопыг үндэслэгч Дайн ба Энхийн өдөр тутам цомгыг мөн Дайн ба Энхийн тухай мэдээлэлтэй хүргэж байна.


Дайн ба энх бол яах аргагүй монголын хамгийн анхны жинхэнэ хип хоп хамтлаг.Тухайн үед бусад нь яамар ч утаггүй дэмий цагаа үрж байхад жинхэнэ Философи той жинхэнэ хамтлаг байсан юм.Иргэн Тайван буюу Энхтайван гэдэг хүний Зүтгэл
Дайн ба Энх /ДБЭ/ хамтлаг нь 1997 онд байгуулагдаж Мсит, Мс Аав, Бизи, Эзи, XR, Хорон нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Хамтлагийн гол зорилго бол Монголд хип хопыг зөв хөгжүүлэх, хүмүүсийн сэтгэл зүйд зөв бодол төлөвшүүлэхийн тулд жинхэнэ рэп дуу хийх юм. Энэ зорилгынхоо дагуу тууштай явж ирснийг өнгөрсөн түүх батална.
Анхны “Хэрээ Мэд” дууныхаа хөгжмийг продюсер Мсит зохиосноос хойш өөрсдийн оюунаар бүтээлээ туурьвиж байв. 1998 оны 5-р сард Англи улсын иргэн Жейсон Готфрейд /Gulluva/ -тэй хамтран “Зэвсэгтэн” дууг хийсэн. “Зогсолтгүй” дууг хийснээрээ тухайн үеийн шинэ залуу хамтлагуудаас тодорч FM-107.5-ын “NEW STARS” тэмцээний тэргүүн байрыг авснаараа Монголын хөгжмийн ертөнцөд өөрсдийн байр суурийг олж эхэлсэн ба энэ нь хип хопын бас нэгэн хөгжил байсан юм. Мөн “Залуу насанд /Амьдралд ам гарч болдоггүй юм/” дуугаа гаргаснаараа амжилтаа бататгасан юм.
Тухайн үед хип хопын төлөө “Байлдан Дагуулагч” бүлэгт байхдаа энэ бүлгийн Эрх Чөлөө, 2Хүү, МонТа Рэп, Люмино хамтлагуудыг оролцуулсан “Зэвсэгтэн 2” дууг хийсэн нь Монголын хувьд олон хип хоп хамтлаг нэг дуунд орсон анхны тохиолдол. FM-107.5-ын студид “Өдөр Тутам” цомогт орох дуунуудаа бичүүлж дуусаад 1999 оны 10-р сард Дархан хотод “Зогсолтгүй” бүрэн хэмжээний тоглолтыг өөрсдөө зохион байгуулан тоглосон. 2000 оны 1-р сард Улаанбаатар хотод уг тоглолтоо хийсэн. Энэ хугацаанд “Өдөр Тутам” бүрэн хэмжээний хип хоп цомгийг гаргасан нь Монголын хип хопын ертөнцийн анхны цомог боллоо.
Р. Чойном агсны “Амьдралд ам гарч болдоггүй юм” “Хэрээ мэд” “Зарим заримдгуудад зориулсан шүлэг” бүтээлүүдийг нь амьдруулсан, Мситийн бүх дууны хөгжмийг зохиож, тоглож, найруулсан энэ цомог жинхэнэ утгат хип хоп цомог. Мөн 2 дахь цомог “Нэг Чигт”-ийн бичлэгийг ”Ритм” студид бичүүлж 2002 оны эхээр гарсан.
ДБЭ хамтлагийн эртнээс барьж яваа гол түлхүүр болсон чиг бол бүх дууныхаа хөгжмийг өөрсдөө зохиож хийдэг. /”Өдөр Тутам” цомгийн бүх хөгжим Мситийн бүтээл, “Нэг Чигт” цомгийн хөгжим Мсит, Эзи нарын бүтээл/. Бүх дууны үгээ нийгмийн байдлын илэрхийлэл, “хүнд хэрэгтэй үг” гэдэг талаас өөрөөр хэлбэл “дайн ба энх” хэмээх гүн ухаантайгаар үгээ бичдэг байлаа.2003 онд Мсит уран бүтээл хийхээ болсноор ДБЭ-н идэвхтэй ажиллагаа зогссон.  Гэхдээ Мс Аав, Наба болон Эзи нар хамтлагийн уран бүтээлээ үргэлжлүүлсээр байв.
Өдөр тутам цомог татах

Posted by END ~ Wednesday, September 22, 2010

0 comments

Сэтгэгдлүүд

:

Бидэнтэй холбогдох