The Game
Жинхэнэ нэр: -Jayceon Terell Taylor
Бусад хоч нэр: -Hurricane Game, Chuck Taylor, The Game
Төрсөн огноо: -1979 оны 11 сарын 27
Төрөлх газар: -Compton, California
Төрөл урсгал: -Rap
Мэргэжил: -Rapper
Цаг үе: -2002 оноос одоог хүртэл
Label(s): -Geffen, Black Wall Street, Interscope
The Game нэрээрээ алдаршсан Jayceon Terell Taylor California-ын Los Angeles хотод 1979 оны 11 сарын 27-нд төржээ. Тэрээр 2005 онд гаргасан өөрийн debut album “The Documentary”-ийн амжилтаар нэр алдарт гарч чадсан юм. Түүнийг мөн EastCoast-тэй өрсөлддөг WestCoast-ыг эргүүлж авчирч байгаа хэмээн үздэг.
Намтар, уран бүтээл
The Game Compton-д өсөж өндийсөн ба эхэн үеийн амьдрал нь Crip хэмээх гэмт бүлэглэлтэй нягт хамааралтай байжээ. Тэрээр нас биенд хүрэн Cedar Block Piru Bloods гэмт бүлэглэлийн гишүүн болсон байна. Түүний The Game хэмээх хочийг эмээ нь өгсөн ба хэлэхдээ тэр юуны ч төлөө тоглож чаддаг байсан гэжээ. The Game-ийн эцэг эх нь хоёулаа Crips хэмээх гэмт бүлэглэлийн гишүүд байсан юм. Түүний том эгч эцгийгээ Sex-ийн дарамт учруулдаг хэмээн буруутгаснаас хойш түүний гэр бүл хагаран салцгаасан юм. Ингээд тэрээр Los Angeles-ийн захийн дүүрэг Carson-д өргөмөл гэр бүлд 8 жил амьдарсан ба 13-тайдаа буцан ээж дээрээ очжээ.
Тэрээр багахан хугацаанд Washington-ийн их сургуульд сагсан бөмбөг тоглож тэтгэлгээр сурдаг байсан ба хар тамхины хэрэгт сэжиглэгдэн хөөгджээ. Ингээд түүний гудамжны амьдрал эхлэн хар тамхи наймаалж эхэлсэн юм. 18тайдаа өөрийн эцэг нэгт ах Cedar Block Pirus бүлэглэлийн тэргүүн байсан “Big Fase 100”-г даган гэмт ертөнцөд хөл тавив. 2001 онд хар тамхины наймаа нь бүтэлгүйтсэний дараа The Game 5 удаа буудуулж зүрх, гэдэс, мөрөндөө шархдаж байжээ. Уг дайралтаас болж The Game эмнэлэгт 3 хоног хэвтсэн ба энэ хугацаандаа реп урлагт хүчээ сорихоор шийджээ. Тэрээр бусад шилдэг album-уудаас суралцан өөрийнхөө хүчээр сайн реппер болохоор хичээн түүнд ах Big Fase нь туслан өөрсдийн The Black Wall Street Records-ийг байгуулжээ. Ингээд өөрийн анхны уран бүтээл mixtape альбом ”You Know What It is Vol.1”-ийг гаргасан ба энэ нь Dr.Dre-ийн сонирхлыг татан Aftermath Entertainment түүнтэй хамтарч ажиллахаар болсон юм. Ингээд The Game албан ёсны уран бүтээлч болсон ба 50 Cent G-Unit-тэй хамтарч ажиллахаар болж хэд хэдэн дуу хийжээ. Dr.Dre 50 Cent нар албан ёсны producer-ээр нь ажиллан The Game-ийн debut album “The Documentary”-г гаргасан ба “How We Do”, “Hate it or Love it” дуунууд нь хит болж уг альбом нь BillBoard-д нэгт бичигдэн дэлхий даяар 5 сая хувь борлогдсон юм.
2006 онд The Game Aftermath Entertainment-ийг орхиж Geffen Records-тэй гэрээ хийн G-Unit-тэй хийсэн гэрээг эцэслэжээ. Тэрээр өөрийн хоёрдахь альбом “Doctor’s Advocate” –ийнхээ ажлыг үндсэндээ эцэслэж 2006 оны 11 сарын 14-нд гаргахаар товлосон байна. Тэрээр мөн өөрийн label болох Black Wall Street Records-ийг албан ёсны болгон үүн дээр ажиллаж байгаа юм. Тэрээр анх ярилцлаган дээр “Dr.Dre миний 11 сард гарах альбом дээр ажиллах болно” гэж хэлж байсан ч түүний дараа 9 сард Power 105 хэмээх радиод ярилцлага өгөхдөө “Dr.Dre миний ганц ч дуун дээр producer хийхгүй” гэж мэдэгджээ. Удалгүй тэрээр өөрийн шинэ альбомондоо орсон “It’s Okay (One Blood)”, “Let’s Ride” синглүүдээ гаргажээ.
The Los Angeles Times сонины мэдээгээр The Game-ийг одоогоор Glendale, California-ийн байнгийн оршин суугч болсон гэж нийтэлжээ. Тэрээр жүжигчин, модель Valeisha Butterfield-ийг найз хүүхнээ хэмээн зарласан бөгөөд 2007 оны 3 сард гэрлэхээр сүй тавьсан ч энэ нь түр хойшлогдоод байгаа ажээ.
Joe Budden
Анх Joe Budden 50 Cent-тэй зөрчилдөөнтэй байсан ба нэг удаа The Game-ийн DJ Clue-т зориулж хийсэн freestyle-ийн төгсгөлийг зөвшөөрөлгүй ашигласнаас болж тэдний зөрчилдөөн эхэлжээ. The Game түүний эсрэг хэд хэдэн дуу гаргасан ба “Buddens” хэмээх дуу нь үүнийг тод илтгэдэг юм. Үүний хариуд Joe Budden түүний “Change of Heart” хэмээх болзооны show-нд орж байсныг элэглэн шоолсон байна. Гэвч үүнд The Game өөрийн дуугаараа хариу барин энэ зөрчилдөөнд үндсэндээ ялсан юм.
Yukmouth
The Game анх Yukmouth-тай club-д танилцаж байсан ба энэ үеэс Yukmouth 50 Cent, G-Unit-тэй зөрчилдөөн үүсгэж эхэлжээ. Ингээд The Game түүнд “diss” хийсэн байна. Үүний хариуд Yukmouth түүний “Change of Heart” шоунд орж байсныг нь доромжилон дуу хийсэн ба тэд энэ зөрчилдөөнөө нуух гэж хамтран “Peace” хэмээх дуу хийжээ. Гэвч тэдний “beef” үргэлжилсээр байсан ба The Game “Peace” дууныхаа аян дээр түүнийг доромжилсон дуу хийж харин үүний хариуд Yukmouth “Breathe” хэмээх сингл гаргаж үүн дээрээ түүнийг Death Row Records-ийн Suge Knight-д алгадуулсан гэжээ. Гэвч энэ зөрчилдөөн удсангүй WestCoast Peace бага хурал дээр эцэслэгдсэн байна.
Death Row
Yukmouth “Breathe” дуун дээрээ The Game-ийг Suge Knight-д алгадуулсан гэснээс болж The Game, Suge Knight хоёрын дунд зөрчилдөөн эхэлжээ. The Game өөрийн website дээрээ мэдэгдэхдээ “Хэрэв Suge Knight надад хүрсэн бол тэр амьд гарахгүй байсан” гэжээ. Мөн Death Row-ийн ажилтан түүний гинжийг хулгайлах гэж оролдсон гэжээ. 2005 MTV awards-ын үеэр Kanye West-ийн үдэшлэг дээр Suge Knight үл мэдэгдэх шалтгаанаар хүнд буудуулан шархадсан байна. Үүнд The Game ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн юм. WestCoast Peace бага хурал, хэлэлцээрээр The Game олон дайснуудтайгаа эвлэрсэн бөгөөд Suge Knight тэр 2 зөрчилдөөнөө дуусгасныг мэдэгджээ.
50 Cent ба G-Unit
The Game G-Unit-тэй маш том зөрчилдөөнтэй байсан юм. Түүний эхний альбом гарахаас өмнө 50 Cent-тэй маргаантай байсан ба “The Documentary” альбом нь гарсны дараа 50 Cent түүнийг урвагч хэмээн үзэж G-Unit дахиж хамтарч ажиллахгүй хэмээн мэдэгджээ. 50 Cent мөн түүнийг өөрийн альбомоо гаргах эрх байхгүй гэжээ. Энэ зөрчилдөөний үеэр The Game-ийн хамтран ажиллагч Hot 97 студид болсон маргааны дараа буудуулсан байна. Иймээс The Game 50 Cent нар зөвшилцөхөөр болсон ч үр дүнд хүрээгүй юм. Ингээд тэдний маргаан цааш үргэлжилж G-Unit “Бидний дэмжлэггүйгээр тэр гарч ирэхгүй байсан. Тэрэнд 2 хоёрдахь альбомноосоо хит дуу гаргах эрх, чадвар байхгүй” гэжээ. Үүнд хариу болгож The Game “G-Unot” гэсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн тэдэнд зориулж нилээд хүнд тусахаар “300 bars and Runnin’” хэмээх дууг хийжээ. Харин үүний хариуд 50 Cent түүнтэй өмнө хамтарч байсан “Piggy Bank” дуун дээр клип хийн The Game-ийг улаан лоолин толгойт болгон элэглэжээ. The Game үүнд нь бууж өгсөнгүй өөрийн “Ghost Unit” дууг хийн “Stop Snitchin’ Stop Lyin’” гэсэн нэртэй DVD-г тэдний эсрэг 2006 оны 1 сард гаргажээ.
Тэрээр үүнийг “G-Unit миний хоорондох сүүлчийн “beef” энэ гэжээ. 50 Cent үүнийг няцаан “Not Rich, Still Lyin’” дууг гаргаж мөн өшөө хэд хэдэн дууг The Game-ийн эсрэг G-Unit гаргажээ. Мөн G-Unit-ийн гишүүн Spider Loc түүнд удалгүй attack-лсан (дайран доромжилсон) дуу гаргасан бөгөөд үүний хариуд The Game “240 Bars (Spider Joke)” гэсэн нэртэй дууг хийжээ. Тэрээр өшөө хэд хэдэн ийм дуу хийсэн бөгөөд тэднийгээ Spider Loc-с гадна G-Unit-ийн гишүүн Tony Yayo мөн M.O.P. зэрэгт хаягласан байна. G-Unit The Game-ийн хооронд одоо ч иймэрхүү зөрчилдөөн байгаа бөгөөд хаана хүрч хэзээ төгсөхийг хэн ч таашгүй...
БУсад
The Game мөн домогт N.W.A.-ийн гишүүн Eazy-E-ийн хүү залуу реппер Lil Eazy-E-тэй маргаантай байсан байна. Тэд хэдий хамтарч ажиллаж байсан ч Lil Eazy-E The Game-д хэд хэдэн “diss” дуу хийсэн ба түүнийг “Миний эцгийн нэрийг буруугаар ашиглаж байна” хэмээн буруутгажээ. Үүнд The Game “Тэр өөрийнхөө амжилтын төлөө л ийм юм ярьж байна” хэмээн мэдэгдэж хариу болгон “120 Bars” хэмээх дуугаа хийж үүн дээрээ түүнийг үгээ өөрөө бичдэггүй хэмээн доромжилжээ. Хэдий ингэсэн ч тэрээр “Энэ бол зөрчилдөөн биш. Би түүнийг мөн эцгийг нь хүндэлдэг” гэжээ. Lil Eazy-E үүнд хариу болгож “They Know Me” хэмээх дууг хийжээ. 2006 оны 10 сарын 30-нд тэд “beef”-ээ зогсоосон болохыг хамтдаа мэдэгджээ.
The Game мөн Ras Kass-тай маргаан үүсгэсэн бөгөөд энэ нь Los Angeles-ийн Club Element-ийн үдэшлэг дээр болсон юм. Ras Kass The Game-ийн хүүд нь хандан чи надаас юу хүссэнээ авч болно гэсэн ч түүнд татгалзсан хариу өгсөн байна. Иймээс The Game-ийн туслахуудын хэлж байгаагаар The Game түүнийг хэд хэд цохин өшиглөсөн байна. Харин Ras Kass-ийн төлөөлөгчдийн хэлснээр бол Ras Kass-ыг гараад алхаж байхад нь The Game толгойг нь шилээр хага цохиж зодсон бөгөөд түүний crew-ийнхэн нэгдэж Ras Kass амь голтой л салсан гэжээ. Үүнээс хойш тэд хоорондоо хэд хэдэн “diss” дуунуудыг хийсэн юм.
Нэмэлт сонирхолтой мэдээллүүд
• The Game нэг хүүтэй бөгөөд түүнийг Harlem Caron Taylor гэдэг байна.
• Түүний өндөр 1,93м юм байна.
• Түүнд хэд хэдэн шивээсүүд байдаг ба биен дээр нь өөрийн хүндэтгэдэг Eazy-E, түүний хамтлага N.W.A-ийн нэр, The Black Wall Street Records-ийн лого, 2pac-ийн хөрөг зураг байдаг ба баруун нүднийх нь дор L.A Dodgers багийн лого байдаг байна.
• The Game мөн Grand Theft Auto: San Andreas видео тоглоомын B-Dup гэсэн дүрт нь хоолой оруулсан ажээ.
• The Game “310 Motorin” хэмээх газартай хамтран өөрийн гуталны brand “The Hurricanes”-ийг үүсгэсэн ба үүнийхээ орлогын хэдэн хувийг Katrina-ийн амь үрэгсдийн гэр бүлд хандивладаг байна.
• The Game мөн 2006 онд “Waist Deep” хэмээх кинонд туслах дүр бүтээжээ.
Albums
The Documentary
• Гаргасан огноо: January 18, 2005
• Label : Aftermath/G-Unit/Interscope
• Chart байр: #1 U.S., #7 UK, #42 Aus
• RIAA үнэлгээ: 2x Platinum
• Зарагдсан хувь: USA-д 2.3 сая , Дэлхий даяар 5,2 сая
• Hit Singles: "Westside Story", "How We Do", "Hate It or Love It", "Dreams", "Put You on the Game"
Doctor's Advocate
• Гаргасан огноо: November 14, 2006
• Label: Black Wall Street/Geffen/Interscope
• Chart байр: TBA
• RIAA үнэлгээ: TBA
• Зарагдсан хувь: TBA
• Hit Singles: "It's Okay (One Blood)", "Let's Ride"

Thursday, September 23, 2010
0 comments