Nas
Нас
Жинхэнэ нэр: Насир Жонс
1973 оны 9 сарын 14-нд Нью Иорк Хотын Бруклин дүүрэгт төржээ.
Түүнийг 13 настайд нь аав нь хаян явжээ. Түүний аав Олу Дара нь алдартай Жазз хөгжимчин юм.
Түүнийг ээж нь дүүтэй нь хамт Queensbridge хороололд өсгөн торниулсан юм.
Нас сургуулиасаа 6-р ангиасаа гарчээ. Сургуулиасаа гарсан ч гэсэн тэрээр олон ном уншиж өөрийгээ боловсруулсан юм. Түүний түүхийн мэдлэг нь дуунуудаас нь илт харагддаг билээ.
Өсвөр насаа тэрээр Queensbridge хороололд уеийнхэнтэйгээ дүрсгүйтэж өнгөрөөн ядуу хорооллын амьдралыг нүдээр харан дуунууддаа буулгасан.
Түүний рэп, шүлэглэх авъяас нь илт байсан тул продьюсоруудын анхааралд өртөж 1992 онд 19 настай Нас MC Serch-ийг мэнэжерээ болгон Колумбиа Студи-тэй гэрээ хийжээ.
Түүний 1994 онд гаргасан Illmatic альбом нь бүх уеийн хамгийн агуу хип хоп бүтээлүүдийн нэгт тооцогддог.
Illmatic альбом нь өсвөр насны Нас-ын нүдээр харагдах Ню Иорк хотын бараан амьдрал, гэмт хэргээс өөр гарцгүй хүүхдүүдийн байдал, буу зэвсэг, хар тамхиний худалдаа зэргийг маш тодорхой дүрслэлээр шүлэглэсэн нь юм. Түүний рэп техник нь Раким-ийнхтай төстэй боловч шүлэглэсэн дүрслэл, зүйрлэл нь урьд өмнө нь гарч байгаагүй зүйл байлаа.
Энэ цомгийн шилдэг дуунууд нь N.Y. State of Mind, One Love (шоронруу илгээсэн захидал), Life is a b****.
Түүний дараагийн альбом It Was Written (Бичигдсэн Байв..) нь Illmatic альбом-д хүрээгүй. Энэ альбом дээрээ Нас мафиосо стильээр явах гэж оролдсон нь харагддаг. Энэ альбомын шилдэг бүтээл нь I Gave You Power
(Чамд Би Хүч Өгсөн) дуу юм. Энэ дуунд Нас нэгэн гар буунд тохиолдсон явдлуудыг гар буу өөрөө үглэж байгаа мэт дүрсэлдэг. Мөн If I ruled the World (Хорвоог би Удирдсан бол) дуу нь Нас-ын мөрөөдөл, ядуурал, эрх тэгш бус байдлын тухай юм.
Түүний дараагийн альбомууд болох I Am, Nastradamus, нар нь түүний хамгийн муу бүтээлүүд яах аргагүй мөн. Энэ бүтээлуүддээ тэрээр зохих хэмжээний цаг зав, хөдөлмөр зориулаагүй бөгөөд эрх мэдэл, мөнгөнд хэт авtcанаасаа болж цэвэр урлагийн бүтээлүүд хийж чадаагүй гэж хэлдэг.
2001 онд алдарт рэппэр Jay-Z Нас-ын урлагийн амьдралыг үхсэн гэж зарлан Diss Song хийлээ.
Энэ нь Насыг рэп-д буцан ирэхэд хүргэн Jay-Z д хариу барьж Ether дууг гаргасан нь маш хүчтэй Diss болж чадсан.
Тэрээр Stillmatic (2001) цомгоо гаргасан нь жинхэнэ ёсны шилдэг альбом болж чадлаа.
Энэ альбомын онцлох дуу One Mic дээр Нас амьдралыг эргэцүүлэн бодож мөнгө нэр алдраас чухал нь хүний өөрийгээ илэрхийлэх эрх чөлөө ба ухаарал гэсэн дүгнэлтэд хүрдэг.
Мөн тэрээр REWINd дуун дээр нэг явдлыг хойш нь гүйлгэж хэлдэг нь маш содон бүтээл болсон. Бусад дуунууд дээрээ тэр нийгмийг шүүмжлэх, өөрийг нь муу хэлэгсдийг сүрдүүлэх гэх мэт сэдэв давтагддаг.
Түүний дараагийн альбом God's Son (Бурхны Хүү) нь түүний ээждээ зориулсан бүтээл юм. Ээж нь хорт хавдраар нас барсан нь Нас-ыг стилээ бага зэрэг өөрчлөн нийгэм, амьдралыг эргэцүүлсэн дуунуудыг олноор гаргахад нь хүргэжээ.
Street's Disciple (Гудамжны Шавь) цомог нь мөн дээрх сэдвүүдийн үргэлжлэл юм. Тэрээр энэ цомгийг гаргахдаа аавтайгаа эвлэрэн хамтарсан дуу гаргасан (Bridging the Gaps/Хөндийрлийг Нэгтгэсэн нь)
2006 онд тэрээр Hip Hop is Dead (Хип Хоп Үхсэн) цомгоо дуулиантайгаар гаргалаа.
Энэ цомгийн гол сэдэв нь залуу рэппэр-үүд Хип Хоп-ийг мөнгө олоход ашиглан утгагүй сэдвүүдээр дэндүү олон дуу гаргаж урлагаа хүндлэхгүй байгааг хатуу шүүмжилсэн нь юм.
Энэ альбом дээр тэрээр Jay-Z тэй хамтарсан анхны дуугаа гаргаж Def Jam студийн нэрийн доор бичлэгүүдээ хийснээр Jay-Z тэй эвлэрсэн гэдгээ үзүүлжээ.
2008 онд гарах Ниггэр цомгоороо тэрээр арьс өнгөөр ялгаваран дээрэлхэх үзэлд цэг тавин Ниггэр гэдэг үгийн утгыг алдагдуулна гэж зорьсон. Гэвч энэ нэр эсэргүүцэлтэй тулгарснаар Нас альбомынхоо нэрийг өөчлөхөөр болсон.
Ямар ч байсан энэ цомог нь нийгмийн олон эмзэг асуудлыг хөндөх нь тодорхой юм.

Thursday, September 23, 2010
Nas Nomadin shuteen gejuga